Чөлөөт бүсийн газрын харилцааг зохицуулна

img

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүстэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Улсын тусгай хэрэгцээний газар нутагт үйл ажиллагаа явуулж буй эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбарын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх, баталгаажуулах, мэдээлэл солилцох, холбогдох бүртгэл, мэдээллийг лавлагааг олгох, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг санамж бичигт тусгасан байна. Мөн  кадастрын мэдээллийн санг ашиглах, зайнаас тандан судлалын арга зүй эзэмшүүлэх, чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ болон холбогдох хууль эрх зүйн актаар хангахад хамтран ажиллах аж.
ө
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ