Нийслэлийн цэцэрлэгчдийг АНУ-д дадлагажуулахаар боллоо

img

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр АНУ-ын Денвер хот дахь өргөмжит консул Жеймс Вагенлендер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Жеймс Вагенлендер Засаг даргатай дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд “Нисэхээс ирэх замдаа та бүхний хийж буй ажлыг харлаа. Жил ирэх бүр Улаанбаатар хот шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Маш их ажил хийж байгааг тань харахад сайхан байна”гэлээ. Засаг дарга хариуд нь Бидний хийж буй ажлыг анзаарч өндөөр үнэлж байгаад баярлалаа. Гэтэл сүүлийн 2 жилд маш их бороотой байгаа тул бүтээн байгуулалтын улиралд борооны завсраар л ажлаа амжуулж байна гээд өнгөрсөн жилийн уулзалтаар ярисан асуудлуудыг тодруулан ярих боломж олдоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
с
Өргөмжит консул “Хамгийн эхэнд танд дуулгах сайханмэдээ бол бид сурагч солилцооны хөтөлбөрт зориулж сан нээсэн бөгөөд энэ санд 70 мянга гаруй доллар цуглараад байна. Сан босгох үйл ажиллагаанд Денвер хотын цэцэрлэгт хүрээлэн маш идэвхтэй оролцсон гэдгийг танд дуулгая. Энэ удаагийн уулзалтаар Денвер хотын дарга Майкл Ханкүүкийн 2015 оны айлчлал, сурагч солилцооны хөтөлбөр, барилгын мэргэжлээр Колорадогийн их сургуульд оюутан сургах, Денвер хотын цэцэрлэгт хүрээлэнд цэцэрлэгч дадлагажуулах, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр өнгөрсөн жилээс ярьсан ажлуудынхаа талаар ярилцах таны саналыг дэмжиж байна гэсэн юм. Улаанбаатар Денвер хотууд нь эгч дүүгийн найрамдалт хотууд бөгөөдхотын дүрэм боловсруулах, сурагч солилцоо, цэцэрлэгт хүрээлэн байгуулах тал дээр хамтран ажиллаж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар Колорадогийн их сургуульд Денвер хотын зардлаар 2, Улаанбаатар хотын зардлаар 1 оюутныг барилгын чиглэлээр сургах, Улаанбаатар хотоос 2 мэргэжилтнийг Денвер хотын захиргаанд дадлага хийлгэх, 2 цэцэрлэгчийг Денвер хотын цэцэрлэгт хүрээлэнд дадлагажуулах, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongolchuud:
bid ch mun gadnii ulsiin doog boloh ym daa...ochij ochij anu-d ybj tsetserlegch surgaad baih deeree tulj b.na daa. oirhon china gej aguu nogoon tsetserlegtei oron b.na sh dee. oros ch bas adil...tegehleer anu mungiig ni daaj baigaa geh baih l daa...manai tomchuud mun ch ih turshlaga sudalsan daa....khamgiin suuld ub khotiin ith-iin nuhduud brazil, kuba ybsan sh dee...kkkk
2014-08-14
uugii:
сайхан мэдээ байна. эдгээр хүмүүстэй санал нэг байна. юу гэвэл гол нь цэцэрлэгчдыг явуулах нь чухал шүү, халуунд халж, хүйтэнд хөрж байдаг чинь сэтгэлээсээ ажиллаж байгаа цэцэрлэгчдын юм үзүүлж нүд тайлуулах хэрэгтэй шүү. цэцэрлэгч та нарт маань сайхан боломж ирлээ. хотын маань өнгө үзэмжийг байнга сайхан өнгө алагуулан биднийгээ баярлуулж байдаг та нартаа монголчууд чинь хайртай шүү.ажлын амжилт.
2014-08-13
боогий:
гоё юмаа, ёстой зөв, юм үзэж нүд тайлах хэрэгтэй, ажилдаа сэтгэлээсээ байдаг хүмүүсээ явуулаарай амжилт
2014-08-13
энэрэл:
харин тиймээ, жинхэнэ яг ажиллах хүмүүсээ явуулаарай даа, үнэгүй юманд нугасгүй манайхан ах дүү амраг саднаа явуулчихвий дээ!!!!!!!!!!!!!!!!!!!!
2014-08-13
zochin:
tsetserlegch geed jinkhene tsetserlegchiin ajil khiideg khunee yawuulaarai daa , orond ni buun ambitstai kontoryn ajilchin yawuulaw daa. tegji chadakh awgaichuud olon baigaa shuu
2014-08-13