Засгийн газар хуралдана

img

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхэлнэ. Үүний өмнөх хуралдаан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд болж тус сумын Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэлд тавигдаж буй хатуу хучилттай замын бүтээн байгуулалттай танилцсан. Мөн Орон нутгийн хөгжлийн сан, Сумын хөгжлийн сангийн хөрөнгөөр орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн.

а

Харин өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал хараахан тодорхойгүй байна. Харин Хутаг-Өндөрт болсон хуралдааны үеэр Булган суманд баригдаж буй гүйцэтгэл нь 60 гаруй хувьтай явж буй дулааны станцын төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас тусламж хүссэн асуудлыг энэ хуралдаанаар хэлэлцэхээр болсон билээ.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ