"Сэлэнгэ-2014" эхэллээ
Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ 2014” цэргийн хээрийн сургуулилт өчигдөр эхэллээ. Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөл Оросын дорнодын цэргийн тойргийн 500 цэргийн албан хаагчийн оролцож буй “Сэлэнгэ 2014” энэ сарын 27 хүртэл үргэлжлэх юм. Хамтарсан хээрийн сургуулиар мотобуудлагын цэргүүд ажиллагаагаа нэгтгэх, байлдааны үүргийг хамтран гүйцэтгэх сургуулилт хийнэ. Мөн буудлагын талбайд тактикийн болон галын, тагнан турших, газрын зураг дээрх бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэх аж. Үүнээс гадна 152 мм-ийн өөрөө явагч их буу “Акация”, шуурган галын тийрэлтэт систем “Град”, өөрөө явагч агаарын их буу “Шилка”, Ми-24 нисдэг тэргийг хээрийн сургуулилтад анх удаа ашиглах аж. Харин оросууд байлдааны болон тусгай зориулалтын 65 нэгж техниктэй оролцож байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ