Хариуцлага хаана гацав

img

НИТХ-ын төлөөлөгчид хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Бразил, Куба улсуудад туршлага судлахаар явж, нийгмийг хэсэгтээ л ярих зүйлтэй болгосон. Хөлбөмбөгийн ДАШТ болж буй орон руу туршлага судлахаар явсан тэднийг явахаас ирэх хүртэл нь хариуцлагын тухай яригдсан. Харин өдгөө хариуцлага хаана гацсан нь тодорхойгүй, мартагдсан асуудал болж.

ө

УИХ-ын дарга З.Энхболд томилолтын зардлыг хувиас нь төлүүлэх ёстойг хатуухан хэлж, НИТХ-ын дарга Д.Баттулга алдаагаа ухамсарлаж, сургамж авлаа хэмээн мэдэгдэж байсан. Д.Баттулга “Ер нь энэ үйл явдал надад болон НИТХ-ын төлөөлөгчдөд томоохон сургамж боллоо. Бас төрийн болон төсвийн байгууллагын шийдвэр гаргагчдад сургамж болсон байх гэж бодож байна. Би аудитын хүмүүст “Бид тодорхой алдаа гаргасан. Та бүхэн дүгнэлт, акт тавихаа түр азнаач. Манай төлөөлөгчид хүрээд ирэг. Тэдэнд би албан шаардлага тавина. Тийм учраас энэ асуудлыг түр азнаарай” гээд хүсэлт тавьсан” гэсэн тайлбарыг өгч байв. Товчхондоо бол төлөөлөгчдийг ирэхээр эхлээд бид өөрсдөө хариуцлага ярина, болж бүтэхгүй дараагийн арга хэмжээ ав гэсэн утгатай зүйлийг ярьсан нь хэвлэлийн хуудсанд одоо ч бий. Гэвч "Бразил-18" гэсэн нэр автлаа алдаршсан нөхдөд хэн ч хариуцлага тооцсонгүй. Томилолтын зардлыг хувиас нь төлүүлэх нь битгий хэл үүнийг сануулж, ингэж шаардлаа гэх ганц ч үг Д.Баттулга даргын амнаас гарсангүй. Хэрхэн, яаж хариуцлага тооцохоо бүхэл бүтэн хоёр сарын хугацаанд бодож, тунгаамааргүй. Төсвийн хэдэн зуун сая төгрөг ч төлөөлөгчдийн зугаалганы зардал болоод өнгөрөх нь тодорхой болов. Хариуцлага тооцно гэх дарга даамлын үг ч тухайн үеийн сүржигнэл байсан бололтой.

ө

В.Бат

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1111 tov:
ed nar dollariig buuruulhad saad hiij bn
2014-08-14
zochin:
татварт өгсөн мөнгө маань ингээд л хэдэн хүнийг зугаацуулаад дашийн шоог
2014-08-14