О.Гүндэгмаа аваргаллаа
Буудлагын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа аваргалж, алтан медалийн эзэн болжээ. Харин ОУХМ Ө.Өлзийням, ОУХМ Ц.Мөнхзул нар удаалж, мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна. Энэ төрөлд 21 тамирчин өрсөлдсөн юм байна.
ө
Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хийн гар бууны 10 метрийн төрлийн медальтнууд тодорно. Тэмцээн ирэх бямба гаригт буюу наймдугаар сарын 16-нд өндөрлөх аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ