Францын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

img

ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ив Дэлүнэг хүлээн авч уулзлаа. Тэрээр өнгөрсөн жилүүдэд тохиолдсон зудын гамшиг, хүнсний хомсдол зэрэг хүнд цаг үед Франц улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч туслалцаа үзүүлж ирсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Францын Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлээд сүүлийн хоёр жилд үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт ажиллах Санамж бичиг” байгуулсан юм.

fg

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Засгийн газрын хот суурин газрын хүн амыг шинэ сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтмол хангах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд эрчимжсэн фермерийн аж ахуйн нэгжүүд байгуулагдаж, өндөр ашиг шимтэй үүлдрийн мал импортлох болсон. Энэ хэрэгцээг хангахаар зарим аж ахуйн нэгж тус улсаас мах, сүүний чиглэлийн үхэр, ямааг оруулж ирж байна.

df

Түүнчлэн энэ онд Монгол-Францын биотехнологи, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах чиглэлээр хүчин чармайлт гарган хамтран ажиллахаар болжээ.

бө

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ