Ц.Баасандорж: АТГ-аас бүгд айдаг болчихож

img

ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Хорих ангид хоригдож буй, Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж болон Л.Гансүхийн хэрэгтэй холбоотойгоор хоригдож буй Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Төмөрбаатарын өмгөөлөгч А.Зүмбэрэл нар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.

а

Өмгөөлөгч Ц.Баасандорж “АТГ өмгөөлөгч нарыг үйлчлүүлэгчидтэй нь уулзуулахгүй хууль зөрчиж байна. Манай үйлчлүүлэгчийг н.Цэндсүрэн өмгөөлөгчтэй нэг удаа, надтай хоёр удаа уулзуулахгүй байх тохиолдол гарсан. Энэ нь хүний эрхийг зөрчиж байна. Мөн үүнээс гадна өмгөөлөгчийн нэр зааж, үйлчлүүлэгчтэй нь уулзуулж байгаа зэрэг АТГ-ын хууль зөрчсөн үйлдэл хэтэрч байна” гэж ярилаа.

а

Түүний зүгээс удаа дараа гарч буй энэхүү үйлдлүүдийг шалгуулахаар АТГ, нийслэлийн Прокурорын газар, ШШГЕГ-ын дарга, ХЭҮК зэрэг байгууллагад гомдол гаргажээ. Үүнд ХЭҮК-оос “АТГ-ын дээрх үйлдэл нь хууль дүрэм болон хүний эрхийг зөрчсөн байна” гэх хариуг ирүүлсэн гэж мэдээллээ. Өмгөөлөгч Ц.Баасандорж “Прокурорын дэргэдэх мөрдөн байхгүй болсноор АТГ-ыг хянадаг, шалгадаг байхгүй болсон. Иймээс тэд дураараа авирлаж, өмгөөлөгчийн үйл ажиллагааг хязгаарлаж, хүний эрхийг хангах хамгаалах үйл ажиллагааг байхгүй болгож байна. Энэ байгууллагыг шалгуулахаар Төрийн байгуулагад гомдол гаргаад шалгадаг газар ч алга. Шүүх, прокурор гээд бүгд айдаг болчихож” гэж ярьсан.

а

А.Зүмбэрэл: Миний үйлчлүүлэгчийг гүтгэж байна

р

Харин Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Төмөрбаатарын өмгөөлөгч өөрийнх нь үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэрэгт татсан гэж мэдээлэв. Тэрбээр “АТГ-аас миний үйлчлүүлэгч Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Төмөрбаатарыг 2014 оны долоодугаар сарын 29-ний өдөр баривчилж мөн өдрөөс сэжигтнээр татан, яллагдагчаар хорьсон. Хэрэг мөрдөн байцаалтын шатад явж байгаа. Яллагдагчаар цагдан хорьсон шүүгчийн захирамжийг үндэслэн мэдээлэл хийж байна. АТГ-ын мөрдөн байцаагч болон нийслэлийн Прокурор, Шүүхээс хууль буруу хэрэглэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татсан байгаа. Прокурор өөрийн саналаа онц хүнд гэмт хэрэгт холбогдсон гээд гаргачихсан, Шүүх холбогджээ заачихсан. Миний үйлчлүүлэгчийн Эрүүгийн хуулийн 166.1 зүйл буюу мөнгө угаасан хэрэгт онц хүнд зүйл ангиар нь зүйлчилж, үндэслэлгүйгээр гүтгэж байна” гэж ярьсан.

а

Мөн яллагдагчийг шүүхэд шилжүүлэхийн тулд нотлох баримт хангалттай бүрдсэн байх ёстой. Гэтэл н.Төмөрбаатарыг хувийн байдлыг хангалттай тодруулаагүй байж эхнэр, хүүхэд нэмээд биччихсэн байгаа юм. Түүнчлэн “MGLSB” ХХК-ийн менежер ажилтай. Уг ажлаа эрхэлж байхдаа нэр бүхий хүмүүстэй үгсэн тохиролцож, төсвийн мөнгийг угаасан үндэслэлээр мөнгө угаах гэмт хэрэгтэй зүйлчилж байгаа гэж тэмдэглэсэн. Харин миний үйлчлүүлэгч уг компанид ажилладаггүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй. Миний үйлчлүүлэгийг онц хүнд гэмт холбогдуулж яллагдагчаар цагдан хориулсан Шүүгчийн захирамжид гомдол гаргахад тухайн шүүхийн Ерөнхий шүүгч нь “энэ бол техникийн алдаа, хүнд гэмт  хэргийг онц хүнд гэмт хэрэг гэж ойлгохүй, үүнийг хүнд гэж ойлгоорой” гэдэг хариултыг өгсөн” гэлээ.

а

Шүүхээс гаргасан дээр үйлдэл болон түүний үйлчлүүлэгч н.Төмөрбаатарыг “гэмт хэргийн бодит байдлыг тодруулахад саад учруулж магадгүй” гэсэн зорилгоор цагдан хорьсонд гомдолтой байгаагаа илэрхийлсэн.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эрка:
*андорж өмгөөлөгч өөрийнхөө үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж зурагтаар гансүхийг 39,0 төгрөгөөр нүүрс аваад 80,0 төгрөгөөр зарчихсан гээд ярьчихлаа. ийм өмгөөлөгч байдаг юм уу? гансүх татгалзах хэрэгтэй
2014-09-08

unshigch:
omhii hulgaich nar bol aina, nad metiin humuus bol aihgui, iagaad gevel bi bolon minii oroosnuud ulsiin mongiig ideegui, bidnii mongiig idsen hulgaich ner aina
2014-08-15
teneg zaluu yum:
avilgatai temtseh gazaraas avilgachid aidag gedegiig ene teneg zaluu odoo boltol meddegguin bh daa
2014-08-15
зочин:
төрөөс төрсөн хулгайчууд л айдаг байхгүй юу?бид яалаа гэж айх билээ.
2014-08-14
галзуу:
эдэж уусан бол хоёор хөлөө гозойлгоод тэр шорндоо сууж бай бэтгий олон юм яриад шоронд хүртэл ерөнхий сайдаа дуудаад бай нөгөө ерөнхий сайдач гэждээ чаавас сандраад хуйлзүйн сайдаа дагуулаад яваад очиж л байдаг хөөрхийлэлтээ хүмүүс юмдаа чаваас ардчилсан гээд байгаа лууварчид болимоор юм даа
2014-08-14
г.батнасан:
тиймээ авилгатай, ашиглалтай холбогдсон бүхэн айж байгаа. харин түүнээс хол бүхэн атг-ыг дэмжиж байгаа. энэ өмгөөлөгч нар хэрэгтнээ хамгаалах аргагүй болчихоод ингэж ярьж байгаа хэрэг. хэлмэгдүүлэлт гэнэ үү? тийм юм бол яаж хэлмэгдүүлээд байгааг нь баримтаар нотлоод өгөөч. барьж саатуулж байж шалгахгүй бол болохгүй байсныг алтанхуяг, тэмүүжин хоёр хууль зөрчин байж нотлоод өглөө шүү дээ.
2014-08-14
хэхэхэ :
хэрвээ айдаг бол энэ 2 өөрсдөө ингээд яриад суухуу .үгүй шүү дээ албан тушаалтнууд л айж байгаа жирийн иргэд бол бараг мэдэхгүй дээ атг гэж юу байдгийг .
2014-08-14
зочин:
хулгайч хүмүүс айхгүй яадаг юм. хулгай хийгээгүй ард түмэн юунаасаа айх юм. хулгайчдыг айлгах ч багадна...
2014-08-14
ррррррррр:
айх нь зөв.айхгүй идээд байх юм уу.
2014-08-14
хуульч:
ард иргэд атг-аас айгаад байгаа юм алга, харийн төрд шургалсан хулгай хийсэн этгээдүүд их л бажигдацгаах юм, одоо тэгээд жирийн иргэдээс энэ их идэж уусан хүмүүсийг барьж, айлгаж байгаа тухай зөв бурууг асуугаад үзэхгүй юу
2014-08-14
иргэн :
өмгөөлөгч нар ингэж ажлаа хийдэг болсон юм биздээ, ямар телевизийн од бишдээ өдөр бүр л зурагтаар хардаг болохнээ болимоор юм.
2014-08-14
зочин:
уул нь айх нь зөв улсаас нийтийн өмчнөөс хусаагүй бол юундаа айхав. юм хусчихсан болохоороо айж байгаа юм. бүгд гэж худлаа үхэхээ болохоор ард түмний нэр барих аргадаа шилжиж байна. үнэндээ ард түмэн бол айхгүй байгаа
2014-08-14
атг-аас айдаг болсон ш дээ:
албан тушаалтан болгон атг гэж хэлмэгдүүлэлтийн эх эцэг болсон байгууллагаас айдаг болсон ш дээ. атг-ийнхан бол шууд л жирийн гэмгүй хүн байсан ч гэмтэн болгож эрүү үүсгэнэ. тэгээд л нэг их сүрхий хэрэг илрүүлсэн болж зурагт, сонингоор зарлаад л нэр хүндэд нь халдаж олон түмнийг итгүүлнэ. итгэхгүй байсан ч итгэ гэнэ үгүй бол чи өөрөө авилгач гэнэ. бараг гэмгүй нэгнээ өмөөрвөл авилгач болоод шалгууж байгаа юм биш үү. тэгээд л дургүйг нь бүр хүргэвэл шоронгийн хаалга татаж байгаа юм даа. албан тушаалтангууд болж айж байгаа ш дээ. ажил ч хийлгэхгүй, худлаа баахан захиалгат сенсааци яваад л .
2014-08-14
жамбаа даалан:
өмгөөлөгч нар сүүлийн үед үнэ ханш нь дийлдэхээ байгаад хамгийн эрэлттэй албан тушаал болж байгаан биш үү авилгачин хулгайч энхбаяраас хойш энэ мөн ч гайтай лайтай авилгачин юм даа
2014-08-14
зоригт:
хүнд өмгөөлөгч хэрэгтэй. хэцүү байдал ямар нэг шалтгаанаар бий болоход хоёрхон хамгаалалт үлддэг, нэг нь өөрөө, нөгөө нь өмгөөлөгч. иймд өмгөөлөгчийг хүүхэд, эсвэл хөгшин гээд байгаахүмүүс маш муухай сэтгэлтэй, л улс. яаж мэдэхэв өөрсөд өд чинь тохиож болношүү.

hulgaich nar l aih baih:
dandaa olon toon deer bichih uym gansuh gesen nohduud l hulgai luibar hiisen bolhoor aij baigaa oor hun aigaad baisan uym alga luibarchidiin zurhend orchihjee sain baina atg ajlaa sain hiij baina
2014-08-14
zochin:
атг-ээс айж байна гэж юм. төрийн мөнгөтэй зүй бус харьцсан хүмүүс л айж байгаа шүү дээ. төртэй орооцолдоогүй, ном журмын дагуу юм хийж байгаа хүмүүст огт хамааралгүй л байна даа. овоо босгоогүй бол шаазгай юунд сүүх вэ гэдэг л үнэн. төртэй орооцолддоггүй хувийн бизнесийнхэн атг-ээс айхгүй, харин татвараас л айх байх даа.
2014-08-14
bi lab aihgui:
hereg hiigeegui hun uyhd aih bilee hudlaa *dag cham metiin hulgaich luibarchid l aidag biz
2014-08-14
хотын иргэн:
авилгал албан тушаал амлах ийм гайтай, сургууль төгссөн эсэх нь мэдэгдэхгүй энэ хоёр хүүхэд *анхүү,баянсэлэнгэ,эрдэнэжамьян нар шиг дарга нарыг улаан цээжээрээ хамгаалж бялдуучлаад байвал хожим зовохгүй амьдарна гэж бодоод л ичиж зовох ч үгүй ёс зүйгүй аашилж байна.ман-ынхныг шалгасан бол энэ хоёр хүүхэд дуугарах уу ан дуугарах уу
2014-08-14
unen shuu bugd aidag bolson:
shudraga hun ch helmegduulchihne gej aidag bolson bna lee
2014-08-14