Дараалсан олон үйлдэлтэй хэргийг нөхөн илрүүлжээ
Цагдаагийн алба хаагчид энэ сарын 13-ны өдөр урьд өмнө эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 21 гэмт хэргийг нөхөн илрүүлсэн байна.
р
Тухайлбал, 2013 оны зургаадугаар сарын 07-нд СБД-ийн наймдугаар хороо Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академийн 305 тоот өрөөнөөс иргэн Э нь 180.000 төгрөг, хар өнгийн “Dell” маркийн нөүтбүүк, цагаан өнгийн Скай маркийн гар утас, хар өнгийн Аnycall маркийн гар утсаа хулгайд алдсан хэрэг. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд СБД-ийн нэгдүгээр хороо Азмон төвийн II давхарт байрлах “CHILAGU” ХХК-ийн 201 тоот өрөөнөөс иргэн Б нь “Sony” маркийн нөүтбүүк хулгайд алдсан хэрэг. Мөн өнгөрөгч сарын 26-нд СБД-ийн нэгдүгээр хороо “Blue sky tower”-ийн урд байрлах “BИ ЛИ ТИ” тээвэр зууч ХХК-ийн III давхарын 303 тоот өрөөнөөс иргэн Ц-ийн цагаан өнгийн iPhone-5, хар өнгийн Скай маркийн гар утас алдагдсан хэргийг Б.Э гэгч нь үйлдсэнийг илрүүлсэн байна.
х
Ослын газраас зугтсан жолооч нарыг барьжээ
х
Мөн өнгөрөгч зургаадугаар сарын 14-ний өдөр СХД-ийн нутаг дэвсгэр Толгойтын баруун салааны хуучин эцсийн замд “Тoyoto Алион” маркийн автомашины жолооч нь хувийн “Блюберд” маркийн автомашиныг мөргөөд 1.880.000 төгрөгийн хохирол учруулаад осол хэргийн газраас зугтаасан хэргийг иргэн Э.Г үйлдсэн болохыг илрүүлжээ. Түүнчлэн зургаадугаар сарын 21-ний өдөр БГД-ийн 11 дүгээр хороо Телевизийн зам, Эх нялхасын эмнэлэгийн зүүн хойд уулзварт марк дугаар тодорхойгүй автомашины жолооч нь “Нэткапитал Финанс” ББСБ-ын “Hyundai Accent” автомашиныг мөргөөд ослын газраас зугтаасан хэргийг иргэн Б.Б үйлдсэн.
р
2014 оны зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө СХД-2 Орбитын 59-р гудамжинд амины “Toyota Mark-2” автомашины жолооч нь гурван айлын хашаа, нэг айлын гэр дайрч хашаан дотор зогсож байсан “Hyundai Avante”, “Hyundai Accent” автомашинуудыг мөргөөд осол хэргийн газраас зугтаасан хэргийг иргэн А.Т үйлдсэн гэдгийг тус тус нөхөн илрүүлжээ.
р
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ