Си Жинпиний үг хэлэх хүндэтгэлийн хурал 22-нд болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийх БНХАУ-ын дарга Си Жинпинь ирэх долоо хоногт Монголд ирнэ. Энэхүү өндөр хэмжээний айлчлалтай холбогдуулан УИХ хүндэтгэлийн хуралдаан хийхээр болжээ. Энэ сарын 22 буюу ирэх долоо хоногийн баасан гаригт болох хүндэтгэлийн хуралдаан дээр БНХАУ-ын дарга Си Жинпинь үг хэлэх юм байна. Монгол Улсын Их хурлын тухай хуулинд гадаадын өндөр дээд зочин УИХ-ын нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр бол хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулна гэсэн зүйл заалтын дагуу УИХ-ын дарга З.Энхболд захирамж гарч, хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар шийдвэрлэжээ.
ө
Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн урилгаар Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон манай улсад айлчлал хийх үеэр УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг хийж байсан юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ