15 эмийн санд фенобарбитал эмийг худалдаалж байжээ

img

 

“Монос” эмийн сангийн “Гурван гал” эмнэлэг дэх салбарын жор баригч насанд хүрсэн хүний тунтай фенобарбитал эмийг иргэдэд худалдаж, үүнийг нь хүүхдүүдэд уулгасны улмаас 16 нярай, хүүхэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Уг асуудалтай холбогдуулан НМХГ-аас эмийн сангуудад шалгалт хийгээд дуусч байгаа ба ажлын хэсэг дүн нь өнөөдөр орой гарах юм байна. Тус газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

х

НМХГ-аас өнөөдрийн байдлаар 31 эм хангамжийн байгууллагад шалгалт хийсэн аж. Тэдний 15 нь “Эмийн үйлдвэр” компанид үйлдвэрлэсэн фенобарбитал эмийг худалдан борлуулж байсныг тоолж, лацадсан ба МХЕГ-аас гаргасан шийдвэрийн дагуу буцаан таталт хийлгэх юм байна. Түүнчлэн уг шалгалтаар эмүүдийн жор бичилт дээр асуудал үүсч байгааг НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Г.Батмөнх хэлэв.

а

Мөн “Эмийн үйлдвэр” компанид үйлдвэрлэгдсэн фенобарбитал эмийг, эм болон тариа хэлбэрээр бүртгүүлсэн өөр компани байгаа. Тиймээс зах зээл дээр уг эмийн худалдан авалтыг зогсооход хомсдол үүсэхгүй гэдгийг ЭМЯ болон МХЕГ ярилцаж, эмийг буцаан татах шийдвэрийг гаргасан гэлээ.

х

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

lobby:
эмийн санчийн андуурлаар далимдуулж, үндэсний ганц эмийн үйлдвэрээ дампуурулах нь дээ. бодвол зохион байгуулалттай л ажио байх даа.
2014-08-15
эмч бүсгүй:
буцаан татах гэдэг бол асуудал шийдэж чадахгүй байгаа хүмүүсийн буруу шийдвэр. харин тунг буруу тооцсон, агуулагдах үйлчлэгч бодис стандартад нийцээгүй, сав, баглаа боодол шаардлага хангахгүй гэх мэт үнэн зөв асуудал дэвшүүлэх хүн мхег т байхгүй л юм байна даа. ингээд нэг компани мэдлэггүй байцаагчийн золиос боллоо доо. эрхэм байцаагч гуай та уг нь ямар шалтгаан олох ёстой гэхдээ буруу юм хийж болохгүй. мэдэхгүй, чадахгүй гэгээ хэлээд ажлаа солисон дээр дээ. монголдоо өмнөө барих эм зүйч хүрэлбаатараас ичээч
2014-08-14
hhhhhh:
avilgald idegdsen turiin baiguullaguudiin gor naadah chini. bugdiig hahuulaar shiideed surtsan biznesmenuudiin gor naadah chini.
2014-08-14