Эбола вирус дэгдсэн оронд манай энхийг сахиулагчид байхгүй

img

Эбола вирус Гвиней, Нигер, Сьерро-Леон, Либери гэх орнуудад вирус илрээд байгаа. Уг вирусын халдвар, тархалтын талаар өнөөдөр ХӨСҮТ-өөс сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

х

Уг вирус нь өвчилсөн хүний  гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар болон нас барсан өвчтөнийг оршуулахаар бие махбодьтой хүрэлцэх үед халдвар дамждаг болох нь тогтоогджээ. Вирус нь шууд болон шууд бус, ахуйн хавьталын замаар дамждаг. Өвчний шинж тэмдэг нь халдвар авсан цагаас нууц байдалд хоёроос 21 хоног үргэлжилдэг. Гэнэт өндөр халуурч эхлэх ба бие сульдах, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөхөөс гадна бөөлжих, суулгах, цусархаг тууралт биеэр гарах, цус алдах шинж тэмдэг илэрдэг аж. Энэ вирусээр өвчилсөн хүмүүсийн 50- 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай ба 1975 тохиолдол илэрснээс 1068 тохиолдол нь нас барсан байна.

х

Мөн “манай улсын энхийг сахиулагчид халдвар гарсан орнуудад байхгүй. Түүнчлэн халдвар гарсан орноос ирж байгаа хүмүүсийг ариутгал шинжилгээнд хамруулах болон бусад орон руу явж байгаа хүмүүст энэ өвчний талаар зөвлөгөө мэдээллийг өгч байгаа” гэж мэдээллээ. Харин одоогоор Энэтхэг улс хилээ хаасан тухай мэдээлэл ирсэн гэнэ. Манай зүгээс ч мөн Эбола вирусын халдвар авсан улс орон руу ажлын болон хувийн шугамаар аль болох явахгүй байхыг иргэд, олон нийтэд анхааруулав.

р

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

батаа:
өмнөд суданд манайхан долоон сарын арван зургаанд хамгийн сүүлд явсан биз дээ, тэнд илэрсэн ч бай үгүй ч бай африк бол африкийн л орон шүү дээ, мөн хятад эмч халдвар авсныг анхаар???????
2014-08-15
mmmm:
naad afrik europ shig l gazar shvvdee hen orj garj baigaa n medegdehgvi. ene heden tsergvvd chin haldwar awaad irwel 2hon say yu baihawde. hyatdiin husel bieleh biz haha. haa baisan amerik ter bitgii hel naad chin 80 ond germand virus n tarhaj baisan ym. sierra ntr d bol yu baihawde naadchin agaariin zamaar haldwarladag virus
2014-08-15
mongol:
manai tsergvvd africa tiviin sudan ulsad bga ! udahgvi ter virusn sudand hvreh biz! tsergvvde erthen tatsan deer baiha!
2014-08-15
muji:
ue uein batlan hamgaalah yamni udirdlagud yagad iim uragshgui uvaigui bdag bnaa uneher heleh ug ch oldohgui uym
2014-08-15
mongol eh:
muu heden bor tseregee tii*e yavuulahgui baij boldoggui yum baih daa. zovhon haldvar garsan ulsuud ruu bish, er ni afrique n busad ulsuud ruu yavulahgui baigaach ee. hairan saikhan aav eejiin hovguudiin ami nasaar buu denchin taviach deee. ovchin avsan humuus 100% amia aldaj baina shuu dee
2014-08-14
дэгддэг:
тэр бирус чинь дэгдээд очдог юм ш дэ м а л аа
2014-08-14
korea:
delhiin buh ulsad afric ruu yabahgui baihiig anhaaruulj baihad manaihan huurhii muu cerguudee uh geed yabuulah um daa.
2014-08-14