
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас чөлөөлжээ. Түүний оронд Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Харин цагдаагийн байгууллагын даргыг ажлаас нь чөлөөлсөн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
ө
Сүүлийн үед олонд дэлгэгдээд буй цагдаагийн хурандаа нарын асуудал, мөн салбарын сайдтайгаа таарамжгүй гэх үндэслэлүүд түүнийг ажлаас нь чөлөөлөх шалтгаан байж болзошгүй юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ