Б.Бямбасайхан: Эдийн засгийг эрчимжүүлэх итгэлийг сэргээсэн
“Эзэн-100” аяны хүрээнд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан:
df
- Өнгөрсөн хугацаанд бизнесийн чуулганыг зохион байгуулж, Испани, Герман, Хятад, Япон зэрэг орноос 400 компани оролцлоо. Энэ хугацаанд УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг баталсан. Өсөлтийг дэмжсэн татварын шинэчлэлийн суурь тавигдсан. “ДЦС-V”-ийн төслийн концессийн гэрээ зурагдаж, 1,3 тэрбум ам.долларын бодит хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн. Нийт таван концессийн гэрээ зурагдсан. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх итгэлийг сэргээсэн.Эрчим хүч, автозам зэрэг гацаж байсан төслүүдийг эхлүүлсэн. Төслүүдийг дагаж хөрөнгө оруулалт орж ирнэ гэлээ.
fg
Эдийн засгийн зөвлөл байгуулагдсанаас хойш нийт 15 удаа хуралдаж, 22 гаруй илтгэл хэлэлцэж, 70 гаруй санал солилцжээ. 180 гаруй компанийн төлөөлөгчтэй уулзалт хийж санал авчээ. Тэдний 92 хувь нь эдийн засгийг эрчимжүүлэхэд эхний ээлжинд Оюутолгойн санхүүжилтийн хоёр дахь ээлжийн хөрөнгө оруулалтыг хийх санал болгосон байна. Татварын орчныг сайжруулах, Ашигт малтмалын тухай хуулийг батлах зэрэг санал эхний гуравт багтжээ.
fg
“Эзэн-100” аян дуусгавар болсон ч Эдийн засгийн зөвлөлийнхөн ажлаа үргэлжлүүлэн хийх юм байна.
fg
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ