Хот доторх төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг хориглоно

img

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Улаанбаатар хот доторхи төмөр замаар аюултай ачаа тээвэрлэхийг  хориглосон шийдвэр гаргалаа. Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журамд зааснаар аюултай ачаа гэдэгт, ачих, тээвэрлэх, буулгах, сэлгээ хийх үед болон хадгалалтын явцад тэсрэх, гал авалцах, уурших, асгарах, зэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, эд хөрөнгөнд аюул, хор уршиг учруулж болзошгүй ачаа гэж тодорхойлсон байдаг байна. Өнөөдрийн байдлаар ийм төрлийн ачааг хотын дотор тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах явцад мөрдөх горим дэглэм зөрчигдөхгүй гэх  баталгаа байхгүй гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдээлж байгаа юм.  Албан бус судалгаагаар 2014 оны эхний 3 сарын байдлаар зөвхөн Улаанбаатар төмөр замаар хотын дотор 52 төрлийн 3,6 сая тонн аюултай ачаа буусан гэсэн мэдээ байна.
ө
НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх олон улсын зөвлөмжид “ Аюултай ачааг хүн амын суурьшлын бүсээс гадагшаа гарган  аюулгүй бүсэд радиоактив, Исэлдэлт, Тэсэрч дэлбэрэх, Нитроглицерин, Амьсгаа боогдуулах, Зэврээх, Өвчин үүсгэх, Шатамхай гэсэн 8 төрлөөр ангилан кодолж, хуваан задалж жижиглэн, хэсэг хэсэг болгон зориулалтын тээврийн хэрэгслээр хотруу оруулан тээвэрлэх”-ийг зөвлөсөн байдаг.  Энэхүү зөвлөмжийн дагуу Улаанбаатар хот руу төмөр замаар аюултай ачаа ачиж тээвэрлэн ирж байгаа ачаа тээврийн галт тэргийг Багахангайд зогсоож аюултай ачааг буулган,  тэндээс хэсэгчлэн зөөвөрлөж байхаар төлөвлөж байна.
б
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Багахангай дүүргийг үйлдвэр үйлчилгээний дагуул хот болгон хөгжүүлэхээр тусгасан бөгөөд тээвэр логистик, бөөний худалдаа, хүнс хөнгөн үйлдвэрлэл, малын түүхий эдийн анхан шатны үйлдвэрлэл хог хаягдал боловсруулах үйлдвэрлэл, аюултай бодисын  агуулах зэрэг нь Багахангай дүүрэгт байх  юм. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, амь нас, хүрээлэн байгаа орчныг химийн бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор аюултай, хортой ачааг хотын суурьшлын бүсэд оруулах, тээвэрлэх, хадгалахыг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хориглолоо. Энэ хугацаанд шаардлагатай зохион байгуулалтын ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
багахангайхан сураагүй биш нөгөө алдарт итх ын даргаараа толгойлуулан эсэргүүцэж жагсана биз, үнэндээ 10 аадхан хүн юм болгоныг бухаж байдаг
2014-08-15
irgen:
xotoos gaduurx tumur zam gej bxgui yum chin tegeed urdaas darxan, erdenet ruu, esvel xoinoos urag* choir, sainshand bagaxangai ruu yavj bga achaa yax yum bol doo? yadaj autozam ni ch bugd xotoor dairch bga. autozam g xyanaj chadaxgui boloxoor bur ch ersdeltei, tegeed ch daxin daxin achij buulgana. manai tsagaan tolgoitnuud bodchixson l baix l daa?
2014-08-15
irgen:
ene mash zov er ni tom ovrin avtomashinaar shatahuun teeverleh gaz teeverlelt zeregt anhaarahgvi bol bombog achsantai adilhan shvv
2014-08-15
иргэн:
хотын дотор автозамаар ч тэсрэх бодис зөөгөөд л яваад байна. цогцоор нь хориглосон бол сайн байна.
2014-08-15