Газрын эзэд өнөөдөр тодорно
НИТХ-ын баталсан тогтоолын дагуу нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх шийдвэр гарсны дагуу Улаанбаатарт анх удаа цахим бүртгэлийн системийг ашиглаж, иргэдийн газар өмчлөх хүсэлтийг энэ сарын нэгнээс хүлээн авсан.ө
Уг бүртгэлийг өнөөдөр 12.00 цагт хааж, газар өмчлөгчдийг тодруулах гэж байна. Тусгай программын тусламжтайгаар газар өмчлөгчдийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг UBS телевиз 12.00 цагаас шууд дамжуулах юм. Ингэснээр Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд газар эзэмших иргэдийн нэрс тодорхой болно.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ