Хоёр талт гэрээг тодорхой болгох протоколд гарын үсэг зурна
Монгол Улс, БНХАУ хоорондох хоёр талт гэрээг 1949-2012 онд байгуулж байжээ. Уг гэрээний үйлчлэлийн талаарх хоёр улсын Засгийн газар хоорондын протоколын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, тус протоколд гарын үзэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар болжээ. Протоколд БНХАУ-ын дарга Си Жинпиний айлчлалын үеэр гарын үсэг зурах аж.
ө
Хоёр улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийг тодорхой болгох нь хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааны тасралтгүй, тогтвортой хөгжилд эрх зүйн талаас онцгой хувь нэмэр оруулна хэмээн үзсэн байна. Хоёр улсын хооронд байгуулсан нийт гэрээг эмхлэн цэгцэх ажлыг 2006 оноос эхлэн хийж, өөрсдийн архив, хадгалагдаж буй гэрээ, баримт бичгийг жагсаалтыг гаргаж, харилцан солилцож, тулгалт хийж иржээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ