Хүүхдүүдийн унталтын байдал багасчээ

img

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ЭХЭМҮТ-д очиж, “Фенобарбитал” эмэнд хордсоны улмаас эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдалтай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй нь уулзжээ. Эмийн хордлогод орсон 14 хүүхдийн биеийн байдал бага багаар сайжирч, хоёр хүүхэд нь угжинд орж, нийт хүүхдийн унталтын байдал багасч байгаа аж.

ө

дэд сайд Ж.Амарсанаа ЭХЭМҮТ-д ажилласныхаа дараа эмийн аюулгүй байдлыг хангах, урдирдлага менежментийг сайжруулах ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, хүүхдүүдийн биеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудлаар хэлэлцжээ. Уг хурлаар дэд сайд Ж.Амарсанаа ийм алдааг дахин давтахгүй байхыг анхааруулж, уг алдаанаас сэргийлэхийн тулд цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө гаргахыг даалгасан байна. Мөн эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн биеийн байдлыг байнгын хяналтад байлгаж, тусламж, үйлчилгээний тасралгүй бэлэн байдлыг ханган, мэргэжил арга зүйн зөвлөгөөг шуурхай өгч ажиллах Эрүүл мэндийн сайд үүргийг эг болгосон. Мөн энэ асуудалтай холбоотой гарсан алдаа, зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авах чиглэл өгчээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
удвал энхбаярын унталтын байдлыг хянаж яваа
2014-08-15
vanga:
udval said ni xeden sar surag baidaggui, korea-d bgaam bolov uu? ene ded said ni tv-eer yarixdaa manai yamand emiin san xamaagui mergejliin xyanalt xariutsax yostoi gesn yum yariad bsan. chiglel n yamnii bodlogo buruu baigaagaas ene baidal uusch baigaag oilgoxgui, xyleen zuvshuuruxgui bas udvaltaigaa taarsan duinge gar baix shig baina lee
2014-08-15
kkkk:
унталтын байдал багасчээ gene uu, yamar teneg ug ve
2014-08-15
zochin:
udval said yu hiij haaguur yavna aa.medeelel ene ter uguhgui tag
2014-08-15