"Сайн өдрийн зах" Бөхийн өргөөнд нүүж ирнэ

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар энэ сарын 2-ноос эхлэн “Сайн өдрийн зах” үзэсгэлэн худалдаа ажиллаж эхэлсэн. Үзэсгэлэн худалдаа маргаашаас эхлэн Бөхийн өргөөний гадна талбайд гарахаар болжээ.

ө

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, иргэд, худалдан авагчдадаа ченжгүй худалдан авалт хийхэд нь зориулан байршлын тоог дүүргийн удирдлагын зүгээс  нэмжээ. “Сайн өдрийн зах”-аас үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийн хийсэн бүтээл, гутал хувцас, дээл, гутал, шүр сувдан эдлэл, оёдол хатгамал болон эх орныхоо хөрсөндөө тарьсан хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүнийг ямар нэгэн нэмэгдэлгүйгээр үйлдвэрлэгчийн гараас худалдан авах боломжтой юм.

ө

“Сайн өдрийн зах” үзэсгэлэн худалдаа нь тус дүүргийн 13 дугаар хорооллын автобусны буудал буюу “Торгоны зам” дэлгүүрийн өмнөх талбай, Сансарын тунелийн талбай, Бөхийн өргөөний гаднах талбайд ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ