Арилжааны долоо хоногийн тойм

img

Монголын хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногт 5 удаагийн арилжааг явуулж, 75 ХК-ийн 1.1 сая ширхэг хувьцааг 766.2 сая төгрөгөөр, 1009 ширхэг “Жаст агро” компанийн “Монгол мах” бондыг 10.1 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 776.3 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна. ТОР-20 индекс 18515.02 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 1257.84 нэгжээр буюу 6.4%-иар буурчээ. Индексийн сагсад багтах Таван толгой /16.2%/, Адуунчулуун /15.4%/, Шивээ овоо /13.3%/, Монголиан девелопмент ресорсес /12.0%/, Багануур /10.9%/, Ремикон /10.1%/, Баянгол ЗБ /4.1%/, Шарын гол /3.9%/, Баянтээг /3.0%/, АПУ /1.3%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 136.3 тэрбум төгрөгөөр буюу 6.7%-иар буурч, 1 их наяд 893.4 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Азиапасифик пропертис /100.9%/, Бөхөг /100.5%/, Хишиг уул /76.5%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Чацаргана /24.3%/, Гурил тэжээл булган /19.6%/, Таван толгой /16.2%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 75 үнэт цаас арилжигдсанаас 47 үнэт цаасны ханш өсч, 22 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /594.9 мянган ширхэг/, Оллоо /195.0 мянган ширхэг/, Женко тур бюро /112.8 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Азиапасифик пропертис /247.4 сая төгрөг/, Ремикон /108.2 сая төгрөг/, АПУ /99.3 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МХБ дээр ганцхан хувьцаа ямарч эрсдэлгүй. Баянгол ЗБ-н хувьцааны Эзэмшигчдийн өмчөөр нь баталгаажсан нэгж хувьцааны дансны үнэ нь 2011 оны эхэнд 44,344 төг байсан. 2011 оны ашиг нэмэгдээд дансны үнэ нь дор хаяж 50,000 төг болно. Гэтэл зарим этгээд хувьцааг хямд үнээр цуглуулахын тулд зохиомлоор 32,275 төг болтол нь буулгаад байна. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих хэрэгтэй. Учир нь жирийн иргэд унахаар нь яаран зардаг, өсөхөөр нь яаран худалдаж авдаг байдлаасаа болж хохирч байна.
2011-12-20