Яармагийн замыг ирэх сард ашиглалтад оруулахыг үүрэгдлээ

б
Нийтдээ 70 цэгт төмөр бетон хоолой, хоёр гүүр бүхий уг замын газар шорооны ажил хамгийн хүнд хэцүү байсныг “Эсто” ХХК-ийн ажилчид онцоллоо. Зайсан толгойгоос баруун тийш Яармагийн гүүр хүртэл уул, хад чулуу сэтлэн барьсан замд одоо туузан болон бетон хашлагыг хийх аж. Одоогоор зургаан км замын туузан хашлагын хөрөнгийг шийдсэн, үлдсэн найман км замд хийх туузан хашлагын хөрөнгийг Хөгжлийн банкнаас хүсэж байгаа юм байна. Зам, тээврийн сайд А.Гансүх болон нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар замын ажлын гүйцэтгэлтэй танилцан, гэрээт хугацаандаа буюу ирэх сарын 1 гэхэд замыг ашиглалтад өгөхийн тулд хичээж ажиллахыг даалгалаа. Мөн салбарын сайд Богд уулын арын замыг огцом эргэлтүүд олонтой, өвлийн улиралд халтиргаа гулгаа ихтэй, уул, сэтэлсэн уул, хад чулуу үер усанд нурах аюултай тул хамгаалалт бэхэлгээ, замын тэмдэг тэмдэглэгээг маш сайн хийх хэрэгтэй гэдгийг хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ