Гишүүн асан Д.Дондогт 10.1 жилийн ял оноожээ
2008 оны сонгуулийн үеэр бусдыг залилсан хэмээн буруутгагдаж, эрүү үүсгэн шалгагдсан УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарыг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өчигдөр болсон. Шүүх хурлын шийдвэр гарч, УИХ-ын гишүүн асан Д.Дондогт 10 жил 1 сарын хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ. Мөн түүний 500 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хураах шийдвэрийг шүүхээс гаргажээ. Түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
ө
Харин түүний туслахаар ажиллаж байсан Д.Сайнбаярт 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх ял оноож, 800 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг хураахаар шийдвэрлэжээ.
ө
УИХ-ын гишүүн асан Д.Дондог өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” хэмээх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилж сонгуулийн сурталчилгаандаа ашигласан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ