"Алсын удирдлага" Австралийн кино наадамд шалгарчээ
Кино найруулагч С.Бямбын бүтээсэн “Алсын Удирдлага” хэмээх кино Мельбурны Олон улсын кино фестивальд шалгарчээ. Киног 10, 12-ны өдрүүдэд Мельбурн хотноо олон нийтэд үзүүлсэн бөгөөд хоёр өдрийн хугацаанд нийт 600 орчим хүн үзэж сонирхсон байна. Монголын нийгмийн өнөөгийн байдал, уламжлал ба шинэчлэлийн зохицол ба зөрчилдөөнийг дүрслэн харуулсан энэхүү кино Австраличуудын сонирхлыг ихэд татжээ. Австрали болон Ази Номхон далайн бүс нутагт нэр хүндтэй Мельбурны кино фестивальд 2013 онд 63 орны 320 орчим киног олон нийтэд толилуулж байсан бөгөөд “Алсын Удирдлага” кино нь Австралид болдог кино фестивальд анх удаа оролцсон монгол кино төдийгүй шалгарсан анхны монгол кино болов.
ө
Тус кино өмнө нь Мюнхен, Шанхай, Терракота, Сиетл, Бельги, Вильнюс, Бусаны кино наадамуудад тус тус шилдгээр шалгаран оролцож байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ