Явуулын иргэний танхим ажиллаж эхэлжээ

img

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэх, шинэ санал санаачилгыг дэмжих зорилгоор болзолт уралдаан зарласан аж. Уг уралдаанд 16 дугаар хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс дэвшүүлсэн “Хөдөлгөөнт пост ба иргэний танхим” төсөл шалгарсан байна. Энэхүү санаачилыг  ажил хэрэг болгож, Явуулын иргэний танхим  энэ сарын 11-ний өдрөөс иргэдэд үйлчилж эхэлжээ. Явуулын иргэний танхим нь хорооны 13 хэсэгт ээлжлэн байрлаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, санамж, сэрэмжлүүлэг тараах, тухайн хэсэг, гудамжинд тулгамдаж байгаа асуудлын талаар иргэдээс санал, хүсэлт, гомдол, мэдээлэл хүлээн авч бүртгэх аж.

ө

В.Бат    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ