
ШШГЕГ-аас хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд ял эдэлж буй нийт хоригдогчдыг бичиг баримтжуулах ажлыг хийж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газартай хамтран шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй хоригдогчдыг нэгдсэн байдлаар хамруулах, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан боловч иргэний цахим үнэмлэхээ аваагүй хоригдогсдын үнэмлэхийг харьяаллын нутаг дэвсгэрийн иргэний бүртгэлийн байгууллагаас гаргуулах, иргэний үнэмлэх, бичиг баримтын зөрчлийг арилгуулж байгаа аж. Бичиг баримтгүй болон бичиг баримтын зөрчилтэй 2000 хүмүүжигч байснаас одоогийн байдлаар 1300 гаруй хүмүүжигчийг бичиг баримттай болгожээ. Үлдсэн 600 гаруй хүмүүжичийг бичиг баримтжуулах ажил үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ