Нийт ялтны 48 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн

img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийгэм сэтгэл зүйн хэлтсээс явуулсан судалгаагаар хорих ял эдэлж буй хүмүүжигчдийн 48 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.Уг судалгаанд үндэслэн тус хэлтэс МУБИС-ийн Нийгмийн ажилтны тэнхим, ШУТИС-ийн сэтгэл судлалын багш нар,  “Монгол Хөүм” сэтгэл зүйн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нартай хамтран хөтөлбөр боловсруулжээ. Зургаан дэд хэсэгтэй хөтөлбөрийг төвлөрсөн хорих ангиудын хэмжээнд хоригдогчийн бүлэг үүсгэж хэрэгжүүлж байгаа бөгөөд хорих ангиудын сэтгэлзүйчдэд нэгдсэн сургалтыг зохион байгуулжээ. Мөн хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны сэтгэл зүйчийн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх буюу сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээ үзүүлэх өрөөний стандартыг баталж, уг стандартын дагуу төвлөрсөн хорих ангиудад сэтгэлзүйн зөвлөгөөний өрөөг шинээр засаж, тохижуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол хүн:
ялтан гэдэг нэр томъёо нэг л биш ээ. эрүүгийн хариуцлага хүлээж, шоронд хоригдож байгаа иргэнийг ингэж нэрлэснээс хүн биш ялтан гэсэн сэтгэхүйн өөрчлөлт үүсч, шоронд нийгмийн харилцаа гажуудах үндсэн шалтгаан болж байна.
2014-08-17