Дулааны станцын шав тавьжээ

img

Завхан аймгийн Улиастай хотод өнөөдөр дулааны станцын шав тавих нээлтийн ажиллагаа болов. Энэхүү үйл ажиллагаанд Засаг даргын орлогч Ч.Пунцаг, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Бат-Ундраа, Шинэ-Ази майнинг” группийн удирдлага болон төлөөлөгчид нар оролцжээ. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аймгийн төвүүдийн дулаан хангамжийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлхээр төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Завхан аймгийн Улиастай хотод 35МВт-ын Дулааны Станц, дулааны шугам сүлжээг шинээр барихаар Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, “Шинэ-Ази майнинг” ХХК, Завхан аймгийн ЗДТГ-тай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

ө

Бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч “Шинэ-Ази майнинг” ХХК 35МВт-ын дулааны станцыг 23 тэрбум төгрөг, шугам сүлжээний ажилд улсын төсвөөс 3 тэрбум төгрөг нийт 25 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нэг жилийн хугацаанд барьж байгуулах аж. Тус Дулааны станц Улиастай хотод баригдсанаар 11-н СТП дулаан дамжуулах төв, 11.5 км газар доорхи инженерийн шугам сүлжээ шинэчлэгдэж, төвлөрсөн дулаан, хэрэглээний халуун ус бүрэн шийдвэрлэгдэж, иргэдийн ая духтай ажиллаж амьдрах, томоохон үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, байгууламж баригдах хөгжлийн эхлэл тавигдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ишш. муу урианхай гуай. та нар болиоч. зовлогтой юн.
2014-08-16
borjigon :
barij duussan hoino l bayarliidaa namar shav tavihiin ovol bolloo udahgui kk
2014-08-15
94038858:
89231597,89241597, dugaar yaraltai zarna
2014-08-15
89231597,89241597, dugaar yaraltai zarna:
89231597,89241597, dugaar yaraltai zarna
2014-08-15