Ихэнх нутгаар хална

img

Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө халахыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.

j

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

а

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 26-28 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 14 хэм дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ