Бич өдөр
Аргын тооллын 8 дугаар сарын 17, адъяа гараг. Билгийн тооллын 22, гоё хүүхэн одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
fg
Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэхийн үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.
fg
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
fg
Үсээ шинээр үргээлгэх буюу авахуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ