Хоёр хөршөөс өөр сонголт Монголд байхгүй гэдгийг ойлгуулна

img

Төрөөсөө хатуу хяналттай Хятадын хэвлэлд Монголын талаар ийм мэдээлэл тархсан байна. Хятадын junshi.xilu.com вэб сайтад энэ сарын 6-ны өдөр тавигдсан өгүүллийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Энэхүү өгүүлэл нь wechat  зэрэг Хятадын мэдээллийн цахим хэрэгслээр цацагдаж байгаа болно.

1

Хятад, Орос гар нийлж тогтворгүй, гуйвамтгай Монголыг хатуу гараар илбэн тохинуулна

1

Энэ сарын сүүлээр Си дарга, Путин ерөнхийлөгч нар Монголд айлчлахаар харилцан тохирч, Монголын улс төрийн чиг баримжаа, зах зээлийн байр суурийг нь хамтарч тогтоож өгнө. Илүү тодруулбал, Хятад, Орос Монголын улс төрийн хүсэл эрмэлзлийн талаар өөрсдөөс нь мэдээлэл авч, Монголын гуйвамтгай, айж эмээсэн сэтгэлийг тайвшруулж, өөртөө итгэлгүй хөршөө хяналтандаа оруулж, зах зээлийн эдийн засгийн хөшүүрэг ба өмнө байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг ашиглан Хятад, Орос хоёр их хөршөөс өөр хоёр дахь сонголт Монголд байхгүй гэдгийг ойлгуулах болно.

1

Нэг. Цаг хугацаа, газар зүй, хүний хүчин зүйл Монголд боломж олгож байна

1

1.    Хятад, Оросын аль аль нь Монголын шарх юм

1

Хятад, Монгол бол түүхээсээ нэгэн гэр бүл, тасаршгүй мах цусны холбоотой байж ирсэн.Түүх биднийг хайр энэрэлгүйгээр хувааж, нийлүүлж, бас дахин хуваасан. Үүнд зөвхөн бидний өөрсдийн хүчин зүйлээс гадна хүчирхэг гүрний эрх ашгаас үүдэлтэй шалтгаан бий бөгөөд гар, хөл, мах цусаараа холбогдсон үндэстний нэг гишүүнийг маань урт удаан хугацаанд орон гэрээс нь холдуулж, гэр нь байхад буцаад ирэхэд хэцүү, улс нь байхад эргээд нийлэхэд хүндрэлтэй болгож,  хаяа хязгаарт, баримжаагүй эрлийн дунд хэцүүхэн оршин тогтнуулж байна.  Ялангуяа, дэлхийн II дайны дараа Японы эсрэг хийх дайны шаардлагаас болж Монголыг  “нөхцөл” болгон эх орноос нь өрөвдөх сэтгэлгүйгээр таслан “тусгаар улс” болгосон юм. Энэ бол эх болсон эх орны боломж чадал муу байсан гэхээсээ эх орны маань гутамшиг болсон. Манай олон үндэстнээс бүрдсэн улс хэдхэн сая хүнтэй энэ үндэстэнг орхиж болно гэж үү? Үгүй, огтхон ч болохгүй. Энэ үндэстэн өөрийн эх орноо хаяж явсан уу?  Хариулт нь мөн л үгүй. Хэрэв үүний шалтгааныг судлах бол гурван талтай юм.

1

Нэгдүгээрт, үндэстнээрээ бахархах хүчтэй үзлийг нь эх орны их гэр бүл ойшоож үзээгүй, үндэстэн хоорондын  дайн, сөргөлдөөны улмаас уг үндэстэн итгэл үнэмшлээ алдаж, өөрийн тусгаар тогтнол, сайн сайхан ирээдүй рүү тэмүүлсэн.

1

Хоёрдугаарт, хөрш зэргэлдээ хүчирхэг гүрний тасралтгүй булаан эзлэлт, өөрийн ашиг сонирхлын улмаас хүчээр газар нутгаа өргөжүүлэх колоничлолын үйл ажиллагаа.

1

Гуравдугаарт, эх орны сул дорой, чадваргүй байдал нь хятад үндэстний түүхэнд дахин нэг “хуваагдсан газар” бий болох эмгэнэлт байдлыг бий болгосон. Үүний зөв, буруу нь түүх болж үлдсэн. Бид яагаад дахин бүр эхнээс нь дүгнэн үзэж, ирээдүйгээ харж болохгүй гэж? Эдүгээ дахин маргаж, хэлэлцэхэд ач буян, хорсол гомдол ач холбогдолгүй юм.

1

2.    Хятад, Оросын аль аль нь Монголыг үл ойшоож,  хяналтдаа байлгадаг

1

Монголчууд тусгаар тогтносны дараагаар хөгжин бадрах боломжтой болно гэж үзэж байсан. Гэвч “тусгаар тогтносон”-оор эх орноосоо гээгдэн, сураг чимээгүй болж, улмаар хуучин ЗХУ-ын колони, талхилагдах газар нь болно гэж  тэд төсөөлж ч байгаагүй. Монголыг  сул дорой хурга  болгож, үндэсний  язгуур шинжийг нь алдагдуулснаар бусдын үл ойшоолт, дарамтан  дор амь зогоох болсон. Хятадтай сөргөлдөх шаардлагадаа нийцүүлэхийн тулд зөвлөлтүүд монгол иргэдэд Хятадаас салгах, Хятадын эсрэг хүмүүжил боловсролыг олгож, мах цусаараа нэгдэх, элгэмсэг сэтгэлийг үгүй хийсэн юм. Хэдэн арван жилийн турш эх газар “соёлын хувьсгал” болон түүнээс үүдэлтэй шархаа анагаах асуудалд анхаарч, Монголын оршин тогтнол, энэ тэнүүлч хүүг анхаарлын гадна орхиж иржээ. Харин ЗХУ Монголыг өөрийн гэрийн ар хашаа мэт үзэж байсан тул бодит дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгээгүй, ямар ч аж үйлдвэрийн суурийг бий болгоогүй юм. Үхэр хонины махыг нь хүртэл “байцаа”-ны үнээр авч ирсэн боловч  тохирсон үнээр  нь монголчуудад зохистой хариу барьж байгаагүй. Оронд нь авсан эд материал, үр тариа нь зөвхөн наад захын хэрэгцээг хангах төдий л байсан. Энэ бүхэн нь Монголын хөгжилд ноцтой нөлөөлсөн юм.

1

Монгол нь Хятад, Оросын нутгаар хүрээлэгдсэн далайд гарцгүй орон юм. Энэ нь тэдний экспортод олон саад бэрхшээлийг учруулдаг. Тэдний гадаад зах зээл, эдийн засгийн хөгжил бүхэлдээ  Хятад, Орос хоёроор таслагдаж, энэ нь Монголын хөгжил, зах зээлийн эдийн засгийг ихээхэн хэмжээгээр хязгаарладаг бөгөөд өнөөг хүртэл Монгол Улс  ядуурал, үйлдвэрлэх хүчний сул дорой байдлаасаа салж чадаагүй байна. Зарим үед байгалийн баялгаараа амьжиргааны үндсэн бараа , эд материалыг сольж авдаг боловч энэ нь ард иргэдийн эрэлт хэрэгцээг хангаж чаддаггүй. Бодит үнэнийг хэлэхэд өнөөгийн Монгол “өмсөх, хооллох” асуудлыг л үндсэнд нь шийдсэн боловч ядуурлаас ч салж чадаагүй байна.

1

3. Хятад, Оросын хайхрамжгүй байдал Монголыг харалганаар гарц хайхад хүргэсэн

1

ЗХУ задарсны дараагаар Монгол аливаа хязгаарлалт, колончлолын статусаас ангижирсан ч ямар ч дэмжлэггүй болсон. Оросууд Монголыг хов хоосон орхиогүй ч монголчуудын төсөөлж байсан хөгжил, эдийн засгийн сэргэлт улам бүр алсарч, үүний улмаас тэд дөрвөн зүгээс “туслагч” хайн, улмаар байгалийн баялгаа худалдахаа “хөгжлийн зарчим” болгож, хожмын үр дагаврыг бодолгүйгээр оршин тогтнохын төлөө ихээхэн төлөөс төлсөн.

1

Ямар ч бодлогогүйгээр АНУ-ыг дагаж, ЕХ-нд найдаж, Японыг өмгөөлж байгаа зэрэг нь Монголын гарцаагүй шаардлага, аргагүй байдалд байгаа байдлыг  харуулж байгаа юм. Бид Монгол оршин тогтнохынхоо төлөө гаргаж буй хүч чармайлт, сонголтыг буруутгах эрхгүй, Монголын үйл ажиллагаанд гомдоллох эрх бүр ч байхгүй. Хятад, Орос манай хоёр орон Монгол руу чиглэсэн бодлогоо тэнцвэржүүлж чадаагүйд хамгийн чухал нь байгаа юм.

1

Хятад, Оросын аль аль нь Монголыг өөрийн эрх мэдлийн хүрээндээ байлгахыг боддог ч аль нэг тал нь Монголын улс төр, эдийн засгийн ашиг сонирхлыг жолоодохыг хүсдэггүй. Монголын асуудал дээр Хятад, Орос нь нэг төрлийн “газарзүйн харьяалал”-ын тоглоом тоглож байна гэж хэлж болох юм. Гэтэл Монгол өөрөө өөрийнхөө “үнийг өсгөж”, АНУ-тай хамтран цэргийн сургуулилт хийж, цэргийн тусламж авч, тандалтын радар байгуулахаар төлөвлөж байгаа болон ЕХ-нд нэгдэхийг сонирхож байгаа зэрэг нь Хятад, Оросын “анхаарал”-ыг татахад хүргэж байна.  Өөрөө өөрийнхөө хөзрийг нэмэгдүүлж, өөртөө түшиц хайж байгаа юм.

1

Монголын иймэрхүү үйлдэл нь тэдний жинхэнэ зорилго биш, харин жижиг улсын ангалын ёроолоос амь гарах гэсэн шаардлага юм. Хятадын нэг “сянь”-ий хэмжээнд хүрэхгүй чадалтай Монголын өнөөгийн нөхцөл байдалд өргөн уудам газар нутагтайгаас гадна, байгалийн баялгаа худалдахаас гадна Монголд өөр ямар нэгэн арга зам байна уу? Тэд эх нутгагтаа дахин нэгдэхийг хүссэн ч Орос үүнийг зөвшөөрнө гэж үү? Оросын тал руу хэлтийхийг хүссэн ч үүнийг нь Хятад  хүсэх үү? Хоёр бэрхийн дунд Монгол яалтай билээ? Хаанаас хаа хүрэх билээ?

1

Хятад, Оросын харилцаа хамгийн таатай байгаа үед Монгол сая нэг “хамгийн сайхан боломж”-ийг олж авлаа. Си Зиньпин, В.Путин нар зэрэг айлчлах болсон нь дор хаяж тэдний Монголд далдуур хязгаарлах, боомилох боломжийг үгүй болгож байна. Гурван талын уулзалтаар Монголын хөгжлийн эцсийн “замнал”-ыг хэлэлцэн шийдэх болно. Энэ бол цаг хугацаа, хөгжлийн шаардлага бөгөөд жимс боловсорч гүйцээд өөрөө газар унадаг гэдэгтэй ижил үр дүн юм.

1

4. Хятад, Оросын аль аль нь Монголын найдвар юм

1

“Гурван талын дээд түвшний уулзалт”: энэ бол эх нутгаа эргэн нэгдэх асуудлыг ярих газар биш, эргэн нэгдэх асуудал ярих нөхцөл ч бүрдээгүй байна. Энэхүү уулзалтын үндсэн сэдэв нь “Хоёр хүчтэнг дагасан бяцхан морь”-ны ирээдүйн тухай юм. Монголын хувьд энэ бол түүхэнд бичигдэх нэгэн боломж, бүр түүхийг өөрчлөх цаг үе ч байж болох юм.  Хаанаас хаа хүрэх вэ гэдэг нь багахан хэмжээний дотор бол энэ боломж нь “агшин зуур”-ынх ч гэж хэлж бас болно. Мөн Хятад, Орос хоёр улсын зүгээс Монголд үзүүлж буй хамгийн сайхан сэтгэл байх. Ийм боломж бол Хятад, Оросын байр суурь  өмнө нь хэзээ ч байгаагүйгээр ижил байгаа, Хятад, Оросын эдүгээ өөрсдийг нь тогтоон барихын эсрэг тэмцэх нийтлэг шаардлагаас урган гарч байгаа юм.

1

Энэ удаад хамтдаа сууж “гурван талын хамтын эрх ашиг”-ийг ярилцах гэж байгаа нь нийтлэг ойлголцлынхандлага бий болсныг илтгэж байгаа юм. Хэдийгээр маш олон маргаан, зөрчил байгаа, геополитик болон зах зээлийн эдийн засгийн зэрэг бүх талын үнийг тохиролцох хэрэгтэй ч гэсэн гурван улс энэ алхмыг хийнэ гэдэг нь үнэхээр амаргүй юм. Үүнээс хамгийн их ашиг хүртэгч нь Монгол байх болно. Энэ удаад Хятад, Оросын аль аль нь хамгийн том бялууг Монголд барьж, Монголын ирээдүйн хэтийн сайхан төлөвлөгөөг боловсруулна. Хэдийгээр Хятад, Орос хоёр Монгол руу арай оройтож хандаж буй, Монгол ч бас муруй замаар явсан ч гэсэн Монголын хувьд үүнийг хүлээн авахгүй байж болохгүй бөгөөд аргагүйн эрхэнд хүртэх хамгийн сайн үр дүн юм.

1

Монгол хэзээ ч Хятад, Оросоор хүрээлүүлсэн газарзүйн хязгаарлагдмал байдлаас ангижирч гарахгүй. Гадаад орнуудыг ашиглан Хятад, Оросын хамгаалалтын шугамыг сэтлэх боломж мөн л байхгүй. Тиймээс хамгийн зөв арга зам бол Хятад, Оросын хамтын туслалцаа, дэмжлэгт түшиглэн Хятад, Оросын хамтарсан хяналтыг хүлээн зөвшөөрөх явдал юм. Ийм тэнцвэртэй, зохистой сонголтоос өөр сонголт Монголд үгүй.

1

Сайн үйлс урт удаан цаг хугацааг туулж ирдэг гэж зарим хүн ярьдаг. Энэ удаа Монгол Хятадын баруун бүсийг хөгжүүлэх “Шинэ торгоны зам” санаачилгын боломж мөн “Европ, Америк Оросын эсрэг хориг арга хэмжээ” авч буй үеийг ашиглаж байгаа нь “нэг дор цуглах ховор уулзалт” хийж, хамтаар хожих, олон асуудлыг цогцоор хэлэлцэх боломжийг олгож байна. Бурхан Монголыг ивээж, гэнэтийн сайхан завшаан хайрлажээ.

1

1 Хоёр. “Гурван талын дээд түвшний уулзалт” Монголын хөгжлийн тулгын чулууг тавина

1

Жижиг улс угаасаа их гүрнүүдийн “ашиг сонирхол” булаалдах талбар болж байдаг. Монгол Хятад, Оросын хамтын “анхаарлыг татах” нь нөхцөл байдлын өрнөлийн үр дүн бөгөөд их гүрнүүдийн хооронд стратегийн байр суурь болон нөөц баялгаа булаалдах нь зайлшгүй зүйл юм. Энэ асуудлыг нуух ч юм уу эсвэл зайлсхийх боломжгүй. Хятад, Орос өөрсдийн ашиг сонирхолын төлөө эсвэл үнэн сэтгэлээсээ ч байсан ямар ч нөхцөлд Европ, Америкчуудын буруушаалт болон эсэргүүцлийг бий болгоно. Монгол баяндаа ч биш, харин Европ, Америкчууд Монгол гэдэг “шахуурга мод”-ыг ашиглан Хятад, Оросод муу нэр зүүлгэж, хааж боон, замбараагүй байдлыг нэмэгдүүлэхийг зорьж байдаг. Харин Хятад, Оросууд Европ, Америк болон Японы далд оролдлого биелэлээ олохыг хэзээ ч зөвшөөрөхгүй, Хятад, Орос хоёр улсын өнөөгийн шаардлагад нийцсэн хариу цохилтыг Европ, Америк болон Японд өгнө.

1

Монголын эргэлзээг байхгүй болгож, Монголын санаа зовинол болон сэжиглэлийг арилгах нь энэ удаагийн уулзалтын гол сэдэв байна. Европ, Америк, Япон зэрэг барууны орнуудын санаархалыг Монголд зөвөөр ойлгуулах нь ярианы хамгийн чухал сэдэв болно. Монголыг нүүлгээд аваад явчихна гэж бүү бод, Европ, Америк, Япон зэрэг барууны орнууд Монголд үнэн сэтгэлээсээ туслаж байна гэж бүү бод, тэд Монголыг “их бууны амнаас гарах үнс /бусдын төлөө өөрийгөө золиослогч/” болгон ашиглаж, тэдний ашиглаж байгаа улс төрийн зорилго нь ард түмний амьдрал болон эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэгдээгүй гэдгийг Хятад, Орос хоёулаа Монголд анхааруулан хэлнэ.

1

Хэрэв Монгол үнэхээр тийм алхам хийвэл Хятад, Орос ч гэсэн яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Хятад, Орос “хаалгаа түгжиж” хуурай замын болон агаарын замаа хаавал тун удалгүй Монгол туйлдан үхэж, барууныхныг түшиж байсан хий хүсэл мөрөөдөл нь хэсэгхэн зуур л үнс болон замхарна. Тиймээс “хүлээсэнд байгаа улс”-ын хувьд зайлшгүй оршин тогтнох зам, хөгжлийн гарцтай болох хэрэгтэй. Хятад, Оростой найрсаг харилцаатай байж, интеграцчилагдсан байж гэмээ нь хамтран ажиллаж хамтдаа оршин тогтнох цорын ганц боломжтой болно.

1

Өмнө нь Монгол яг л ийм “саад хориг” байснаас хориглолт болон хүнд байдалд орж байсан. Харин өнөөдөр энэ байдал нь эсрэгээрээ Монголд амжилт болон бусад улсуудад байхгүй боломжийг бий болгож өгч байна. Хятад, Орос, Монгол гурван улс энэ удаа “эрчим хүчний коридор”-ын томоохон стратегийн  асуудал болон Хятад, Монголын төмөр замын гол шугамыг нээх асуудал, түүнийг Оросын хилийн дотор хүргэж холбох асуудлыг хэлэлцэх нь Хятадын “Шинэ торгоны зам”-ын том судсанд нэг чухал хос шугамыг нэмж өгөх юм.  Хятад, Орос Монголоор дамжуулан газрын тос, байгалийн хийн хоолойн шугамыг тавьж Оросын төвийн бүсийн газрын тос, байгалийн хийг Хятад руу шууд дамжуулах боломжтой. Монголын эрчим хүчний төсөлд Хятад, Орос хөрөнгө оруулалт хийж олборлолтыг сайжруулах нь мэдээж гурван талын гол сэдэв байна.

1

Хятад, Оросын стратегийн байрлал нь өнөөгийн нөхцөл байдлын шаардлагыг тодруулан харуулж байна. Европ, Америк, Япон Монголд нэвтрэн орохоос урьдчилан сэргийлэх нь нэгдүгээрт, өөрийн ар талаа амар тайван байлгаж, ялангуяа Европ, Америкийн цэргийн техник хэрэгслүүд Монголд орохыг зогсоох болон урьдчилан сэргийлэх явдал юм. Мөн Хятад, Оросын хувьд сэтгэл амар нэг эрчим хүчний бааз бий болгох юм. Нүүрс болон зэсийн уурхай зэрэг эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх болон хангах нь Хятад, Оросын хэрэгцээ шаардлага юм.

1

Томоохон хөрөнгө оруулалт нь “эдийн засгийн хориг”-ийг эсэргүүцэх чухал арга хэрэгсэл болно. Энэ удаагийн ярианы сэдэв бол Хятад мөнгийг нь гаргаж, Орос хүчийг нь гаргаж, бүх хүчээрээ Монголын зах зээлийн эдийн засгийг хөл дээр нь босгож, түргэн хугацаанд үр дүнтэйгээр эдийн засаг, худалдааны зах зээлийг нээж, Си Зиньпин дарга магадгүй Монголд худалдааны нэн таатай хөнгөлөлт үзүүлэх орны тоонд оруулж, Хятадын зах зээлд олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулахаар зарлаж магадгүй. Хятад, Монголын “аж үйлдвэрийн парк” болон “чөлөөт худалдааны бүс” байгуулна.

1

Си Зиньпин дарга бас “өөрийн орны мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх” шинэ арга, зарчмыг  санал болгож болох юм. Хятадын эхлэх цэг нь Оросынхоос өндөр гэдэг нь тодорхой. Энэ удаагийн дээд уулзалт нь Оросын хувьд экспортын шинэ зах зээлийг нэмэгдүүлэх боломж олгоно.  Монгол нь Хятад, Оросоос улам их эрчим хүчний хөрөнгө оруулах баазаар хангана гэдэгт итгэлтэй байна. Хятад, Оросын эрх ашигт нийцэхгүй байсан гадны хүчин зүйлийг арилгах нь “гурван талын дээд хэмжээний уулзалт”-ын гол зорилго юм.

1

Хятад, Орос хамтдаа хожих хамтын ажиллагааны хандлагаар Монголын ард олон болон эрх баригчдыг сэрээн, зөвхөн Хятад, Оростой хамтран ажиллах нь найдвартай хэрэгжихүйц зам гэдгийг ойлгуулна. Зөвхөн энэ хоёр том хүчирхэг хөршийгөө түшвэл сая Монголын одоогийн хоцрогдсон байдлыг өөрчилж, Монголын ард түмний амьдралын түвшин дээшилнэ гэдгийг ойлгуулна. Монгол ШХАБ-д элсэх хүсэлт гаргах тухай асуудал ч мөн уулзалтын үеэр үндсэн хариултаа авна. Монголын хөгжлийн замыг нарийвчлан тогтоож, эдийн засгийн зах зээлийн төлөвлөгөөг тодорхой гаргана.

1

Хятад, Орос бодит хүчээр Монголыг өөрсдийн геополитикийн хүрээнд бат бөхөөр оруулах болно.  Барууны орнуудад дахин боломж олгохгүй. Хятад, Орос болон баруунханы их тоглоом дунд Монгол бас л Өмнөд Солонгос, Өмнөд Америк, Украин Оросын мөргөлдөөний дараах шиг бас нэг “шинэ тулааны талбар” болохыг Монгол болон дэлхий ертөнц хүлээж байна. Гурван тал гар гараасаа барилцан хамтран ажиллавал АНУ, Европын холбоо болон Япон хөндлөнгөөс оролцож чадахгүй болж, энэ үр дүнг эсэргүүцэх аргагүй болно. Хятад, Орос хамтран Монголыг сугавчлаад явах нь сонин гайхалтай зүйл биш юм.

1

Хэрэв Монгол энэ боломжийг ашиглахгүй, өмнөх хойдохоо бодсоор, эсвэл “таг чиг” болчвол Хятад, Орос Монголд дахин нүүр өгөхгүй, түүнд дахин боломж олгохгүй. Ямар замаар явахыг Монголын эрх баригчид ашигтай ашиггүйг бодолцож сонголтоо хийхийг харж байна. Хэрэв Монгол итгэлийг эвдэн Хятад, Оросын сайхан сэтгэлийг тоохгүй бол Орос Монголыг гэрт нь буцаах замыг нээж өгөхийг Хятадад зөвшөөрөх болно.

1

Хятадын хувьд Монголыг буцаан авах нь зөвхөн өөрийн нэгэн мөрөөдөл, үндэстний нэр хүндийн асуудал юм. Гэвч Хятад нь Монголын ард түмний өөрийн сонгосон тусгаар тогтнол болон хөгжлийн замыг хүндэтгэнэ. “Алхам нь гүйцвэл аяндаа бүтнэ” гэдэг Хятадын зүйр үг бий. Аливаа зүйл жам ёсоороо хөгжинө.

1

Энэ удаагийн чухал асуудал дээр бол Орос цэвэр өөрийн хувийн ашиг сонирхолын үүднээс хандах бол Хятад ашиг сонирхолын дунд бас төрөл садны дотно сэтгэлээр хандана. Си Зиньпин дарга энэ удаа Монголд хийх айлчлалынхаа үеэр Монголын ард түмэнд эх орны том гэр бүлийн чин сэтгэлийн ерөөл болон хүсэлтийг тээж очих болно. Монголын ард түмэнд санаанд оромгүй төслийн тусламж болон сюрпризтэй очих болно. Мөн Монголыг эх нутагтаа ирэхийг урьж байгааг хүлээн авахыг уриална.

1

Хятад, Оросын “хоёр тал руу чиглэсэн хамтын стратегийн байрлал” нэгэнт бий болж эхэлсэн бөгөөд Монголыг сонгох нь хамгийн энгийн, хялбар, баталгаатай, хийх боломжтой юм. Дараагийн хамгийн магадлалтай нь Хойд Солонгос эсвэл Энэтхэг. Хятад, Оросын энэ төрлийн “бөөнөөрөө нийлж дулаацах” үйлдэл нь АНУ-ын шахалтаар бий болсон. “Хамтдаа байж, хамтдаа нисэх” гэсэн үгээр Си Зиньпин дарга болон В.Путины энэ жилийн харилцан ажиллагааг тодорхойлсоноор үүнээс олон хариултыг бид олж чадах болно.

1

Орчуулсан С.Хангай

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol huu:
Tiim shuu muu buZAR alnuud ynkanii boovtoi jonger alnuud
2023-11-16
зочин:
эх орон эх орон гээд хашгирч байхаар ажил сайн хий, хүн бүр гар хумхилгүй ажиллаж, төр удирдаж буй хүмүүс нь зөв бодлого гаргаад байвал хөгжинө ш дээ. улсынхаа бүхий л бодлогыг хэвлэл мэдээллээр дэлгээд байж болохгүй. хар хайрцагны бодлого гэж юм байх ёстой шүү. жирийн иргэд бид тэр бүрийг ойлгохгүй учраас дээрээ зангиддаг баймаар юм. 2 хөрштэй найрсаг зэрэгцэн орших нь зөв, гэхдээ улс орны бодлого нь байх л хэрэгтэй. 3 дахь хөршүүдтэй харьцдаг нь оху хувьд эгзэгтэй байгаа өнөө үед жийрхэл төрүүлсэн нь ойлгомжтой.
2014-10-27
zochin:
үг үгэн дотор гиваа гэж байдаг байхаа, нийтлэлийг сайн ойлгож унших хэрэгтэй
2014-08-26
zochin:
япон улс хөгжилиийнхөө дээд шатанд хүрч одоо ямар ч баялаг гэх юмгүй болсон, бараг бүх юмаа гаднаас авч байгаа. ийм учир японд хамгийн зөөлөн хоол монгол учир монгол улсын баялагыг өөрийн болгохыг санаархсныг анзаарсан орос хятад 2 хөрш маань японоос дутхааргүй их хөрөнгө оруулдалт хийх бололтой
2014-08-26
hujaagiin ugjnii huuhduud:
erliiz hurliiz hujaagiin internet tagnuuluud bayarlaad umdunduu yu yaj baigaa baihdaa zailuul.mongploor duuren hujaagiin tagnuulch jirgeechid baidag.ted ihevchlen uvs, kazak, oros gesen sedveer mongolchuudiig hoorond n alaltsuulj taa*l avdag. yamarhuu tsag ued bichihee beejingees avsan zuvluguunii daguu hiideg yum bishuu.
2014-08-19
Mongol huu:
Tiim shuu muu buZAR alnuud ynkanii boovtoi jonger alnuud
zochin:
mongolchuudiin nileed heseg ni hytad tsustai hytadad hairtai bolson ni setgegdelees haragdaj bn eh ornoosoo urvahad belen bn shi erhem erunhiilugch tanaas guij bn 1-d: uhaantai baigaarai 2-d:eh ornoo hudaldaj bolohgui shu 3-d: 2 erunhiilugchiin ailchlaliig neelttei ard tumend haruulah heregtei ardchilsan oron shu de 4-d: tsarai aldaj guilga guij hereggui shu tolgoi deeguur baigaaraai 5-d: mongol ulsaa doromjluulj bolohgui shi 6-d: manai uls olon ulstai hariltsaatai baigaa baih ch bolno gedgiig oilguulaarai bid tusgaar uls shu
2014-08-19
teneg uu ta nar:
zarim ni yun surtei huleej awdiin zugeer l hen bichsen ni medegdehgui jaahan huuhdiin sanaa aguulsan uguulleg l bna.iim balai yum yah gj tawidag malnuud we.shuud.mn gj gaigui l ner hundtei site yumsan teneg yum niitelj bhiin
2014-08-19
teneg uu ta nar:
zarim ni yun surtei huleej awdiin zugeer l hen bichsen ni medegdehgui jaahan huuhdiin sanaa aguulsan uguulleg l bna.iim balai yum yah gj tawidag malnuud we.shuud.mn gj gaigui l ner hundtei site yumsan teneg yum niitelj bhiin
2014-08-19
бөйыбө:
за эх сурвалжуудыг нь үзлээ бидний эмзэг сэдэв болсон ядуурлын зурагнуудыг хятадууд монгол ингэж амьдардаг гэх мэтээр олон зураг энэ нийтлэлтэй бас хавсаргасан байхыг нь ч харлаа. ёстой уур хүрч байна шүү
2014-08-19
bid mongol :
eme hoyor ulsiig hund baidald orohod bidnii etsrg ehchuud setertei malaa barij ogch onchin huuhduudiig ni osgoj ogch tuslaa biz dee geed bidend oros l jool hariu barisanaas hyataduud seheed butsaad bid nar luu dairch bh yum bid ene delkhiid neree duursgaj ene ornuudiig bii bolgoj ogson mongolchuud gedegiig delkhii medej bgaa tednii tsus ni mederch bgaa zovson ued tusalj davarsan ued tarhind ni oilguuldag mongolchuud bidnii tusgaar togtnol amar amgalan baidliig buu aldagduul bidniig delkhii medme bid haach baihgui bayan az jargaltai humuus bidnees iluu az zav*ntai uls oron baidaggui yum az jargal mongoor bish amar amgalan ariun gazar nutag eh delkhiiteigee niitsen amidrah amidralaar hemjdegiim ene bugd bna tiimees husvel yadarch zovj yavaa ta hoyort tuslah eseh ee bodyo hezee ch bidenguigeer amjilt olj bail uu hoyor oo
2014-08-18
zochin:
ter mongoo awaad zail hujaa oros 2 bid nart hereggui naad mingo chin oorsdoo bolno.
2014-08-18
mglm:
ene d bichseneer bol 2 taltai l oilgoh ym tegehdee mongoliig doosh hiisen ongo aystai bna mongol bol urid orshin togtosoor l baisan ireeduid mongol uurd orshin togtsoor baih bolno hujaa nar ch davruu humuus de
2014-08-18
зочин:
бодит байдлыг үнэн зөвөөр тунгаан бичсэн байна.
2014-08-18
зөв л юм бичсэн байна:
хятад хүн л бичсэн болохоос зөв юм бичжээ. мана монголчуудад авах гээхийн ухаан гэж нэг юм байдаг. хятадууд ингэж бодож байна. оросууд ч ялгаагүй. бид нар хөршийнхөө бодолыг мэдэж авлаа. харин одоо бид нарт алдахгүйгээр ихийг хожих л үлдлээ.
2014-08-18
эх орон минь л үлдээсэй:
орчин үед хөгжих амархан. харин газар нутаг… эх орон бол хэзээ ч эргэж олдохгүй!!! хөгжиж байна гээд гишгэх газаргүй болох вий дээ.
2014-08-18
хангай :
бидэнд ямар ч ирээдүй үгүй болжээ, үүнийг уншсаны дараа ингэж бодогдлоо
2014-08-18
ragchaa:
manaihaan veiin ved dotroo bodoltoi baitsgaaya
2014-08-18
gmmmm:
buur neg sain tarhi ugaaj bnada *. jungaag heduulee undseer ni alj haychaad gazar deer ni malaa bilcheey. hytadiig darj noxoigoo bolgii *
2014-08-18
irgen:
mongoliin turiig barij bgaa uhsen uhaantanguud l buruutai .ungursun 24 jil olon mongol zaluusiig delhiin hemjeenii bolovsroltoi bolgoson bol . odoo zaluusiinhaa bgaa tsaraig n hardaa bosgonosoo iluu garch bodoj chadahaa baichihsan .iim bailgah n tur barigch * nart l heregtei bsan .ed mongoliin tuluu gej ogthon ch sanaa zovoogui shuu dee
2014-08-18
biden:
hezee negen tsagt hyatad gej uls zugeer l butrah bolno.ter ueiig hurtel yaduu ch amidarsan yadagiin be, ter ued ih mongol uls ergen sergeh boloh blgui dee
2014-08-18
bayraa:
hyatadiin haryand orsond orvol uhsen mini deer
2014-08-18
зочин:
хятад. орос хүний санаанд нэг бодол байхад монгол хүний санаанд хоёр бодол. холч ухаан байж л таараа. байж ч байсан байсаар ирсэн. цаашид ч байх болно
2014-08-18
ar mongol:
hoer horshoo sonsohgui bol dalain gartsaa haalgaj medne shuu
2014-08-18
irgen:
terbum hun dotor galzuu soliotoi hun heden sayaaaraa bgaagiin ilrel oor yu ch bish anduudaaaa
2014-08-18
зочин:
хятад. орос хүний санаанд нэг бодол байхад монгол хүний санаанд хоёр бодол. холч ухаан байж л таараа. байж ч байсан байсаар ирсэн. цаашид ч байх болно
2014-08-18
zochin:
mongolchuud tsumiin zevsegtei boloeoo.
2014-08-18
zochin:
gertee ergej irehiig huseh bolno... neg ger bul mul ...geh shig hut*g muu p i z d a ve.bid mongolchuud hezeech hyatadtai neg ger bul baigaagui.ta nar mongolchuudiig barj idehgui shuu
2014-08-18
зочин:
босоо заяат монголчууд бид хэзээч хоёр хөршийн хоол болохгүй. энд эдийн засгийн хамтын ажиллагаа л яриад байгаа биздээ. ямар дайн зарлах гээд бгаа биш. хэзээний л 2 хөршийн санаа шүүдээ. улсаа бүрэн бүтэн байлгахаар тангараг өргөж эрх ямба эдлэж буй ноёдууд бна цаана чинь үүргээ мэднэ биз. хэн нэгнийх нь хараат болохгүйн тулд хоёр талаас 50 :50 хувийн хөрөнгө гаргуулах хэрэгтэй. аль алинаасаа давуу эрх эдлэхгүй. гэх мэт арга бна шүүдээ. эрх биш том толгойтой томчууд томоор сэтгэх биз
2014-08-18
zochin:
elbegee yu bdj bga boldooo... 2 hurshiin ylterguun ailchilna geed ner turiin hereg metiin l bodj bgaa daa. mongol uls oros, hyatadiin huwaaj ideh hool ni boloh dee yaanaa daa. hyatadaas iluu setgej bj l bid vldeh bolbno.
2014-08-18
tsogoo:
mal shigee setgedeg malnuud ih baih yumaa.maltaigaa baihad bolno ch geh shig.chinii yutai baih n hamaagui.bid bol onoodor 2 tom gurnii utsan huuheldei.tsagiin saihand chingis haanii mongol baisan bol odoo 2 gurnii udiin zoog bolood bna
2014-08-18
boldoo:
hetsuu yumaa.bid yaj ch chadahgui.tenegteed dain hiiltei bish.10 minut tesch chadah uu.garaaraa zodoldoh uu.hehehe.unen ug sonsohoor evlerch chadahgui l bna.ur huuhed mini l saihan amidaraasai
2014-08-18
зочин:
нэг муу дээрэнгүй, хувь хүний үзлийг нийтлэжээ.
2014-08-18
монгол:
тэнгэр минь миний монголын заяаг түшиж хайрла монголчуудыг маань ивээж хайрла
2014-08-18
yayl:
unen ug gashuun gej.. evgui bna shuu
2014-08-18
yayl:
unen ug gashuun gej.. evgui bna shuu
2014-08-18
зочин:
хувь хүний дээрэнгүй үзэл байнаа. аль ч улс оронд янз бүрийн л үзэл бодолтой хүмүүс байх шүү дээ. гэхдээ ийм үзэл хол явахгүй ээ.
2014-08-18
mongol:
mongol munhud baisar baih bolno baisaarch bn muu umhii hujaa nartai neg togoinos hool idej bsna sanahgum bn mongol hyatadig uzen ydsar bh bolno urshuunu gene uu hutsana biz ta nar hunii adag bolson muu nowshnuud umhii amara hutsjil bai
2014-08-18
baagii:
2 tom horshtei bid tentsvertei hamtiin ajillagaag hogjuulj baij tusgaar togtnol, uls undsee buren butneer ni avch yavj chadna. ali ali ni ashig sonirhloo bidend tulgah ni gartsaagui. harin bid tentsver barih ni chuhal. unendee bol mongoliig hogjuuleh sonirhol tedend bhgui gedeg todorhoi shuu dee
2014-08-18
zochin:
soliorno biz heden maltaigaa bhad yav l gej
2014-08-18
sanaa zovov:
endees bid neg zuiliig oilgoh heretei chuu. mongoloo mongolchuud bid uursduu ugui hiij bn. ev negdeltei baih heregtei. ev negdel bidniig huchtei bailgaj chadna, uuniig tuuh ch bataldag. harin bid medseer baij tuuniig husdeggui ni bidnii gutamchig, hamgiin tom aldaa
2014-08-18
зочин:
ёстой битгий гуцоо.гэхдээ л их л юм бодогдуулж байна даа
2014-08-18
94038858:
89231597,89241597, dugaar yaraltai zarna
2014-08-18
зочин:
монголчууд бид хий хийрхсэн зан, хэн нэгний явуулгын хятадыг vзэн ядах vзлээсээ салж бодит байдлыг vнэн байдлаар харж дvгнэх хэрэгтэй. хоер хершеес тусламж авахгvйгээр явна гэж байхгvй ээ. монголчуудын нэг л бодлого байх ёстой- тэр бол тусгаар тогтнол. тусгаар тогтнол бол хамгаас чухал шvv. тусгаар тогтнолтой байсан цаг 2 хершеес ийм сайхан боломж байхад тусламж авалгvй яах вээ. тvvнээс женко мэтийн монгол терийг тогтворгvй байлгах гэсэн тэнэгvvдийн золиос болж болохгvй ээ
2014-08-18
монгол:
ёстой жинхэнэ бодит үнэн гэж энэ байна даа.
2014-08-18
unshigch:
ene niitlel bol buh hyatad humuusiin mongoliig oortoo negtgeh gesen tuiliin husel, monhiin husel. bidnii ovog deedes sayhan 93 jiliin omno herhen yaj zovj yavj ene ih erhcholoog bidend olj ogov, herhen zovj baij 53 jiliin omno nub d negdev, getel suuliin 10 jiliin dotor hoer namiin uvaigui uhaangui mulguu udirdagchid bidniig haash ni zalj bainadaa. zaluus bid odoo yah estoi ve? bid hultsengui harsaar hooson yaduu gehees gadna bur erh choloogui boloh tsag oirtoj baih shig bainada. bid yah ve, yu hiih yah estoi ve?
2014-08-18
nuudel hiilee :
manai 76 erguu mal bolon 9 hayaglsan anhaaruulga baina eniig sain unshij shipiigee beldeh heregtei shuu tuunees bish naad sanaa n hezeech butehgui muruudul baina china eniigee ch sain medej baigaa gehdee tyyh ashiglana surduuleg hiij baina shatar toglo
2014-08-18
sonin4:
орос хятад нэг хөнжилд орж иржээ. 2 хөрш маань эв найртай байвал сайхан ч хэт ойртох нь түүхэн гай дуудаж байдаг. путины бодлого оросыг баруунаас биш, хятадаас хараат болгоход чиглэж байна. энэ нь хүссэн хүсээгүй 2 улсын эрх ашгийг нэгтгэх аюултай. 2 хөршөөр өвч бүрхэгдсэн монгол улсын байж байгаа улс төрчид, ард түмний массын байдлыг дүгнэвэл ирээдүй байхгүй болжээ.
2014-08-18
sonin3:
3 дахь хөршийн бодлогыг чулуу болгох алтан боломжоо алджээ. одоо монгол улс эв санаагаа нийлүүлсэн 2 хөршийн тоглоом болох нь ойлгомжтой боллоо. ийм үр дүнд ч хүргэх гэж 2 хөрш маань, тэдний ,,эх орончид,, идэвхитэй ажиллаж ирсэн. гэхдээ асуудал сайнаар эргэнэ гэж монгол хүний саруул ухаан итгэж байсан нь алдаа байжээ. үнэндээ монголчууд ялангуяа залуу үе суурь боловсрол, мэдлэггүй монголд хэрэг болохоосоо лай болох хүмүүс олон болсон байна.
2014-08-18
sonin2:
20 гаран жилийн бодит тусгаар тогтнолын гялбааг хэн хэн нь ашиглаж чадсангүй. тэр тусмаа оросын нөлөөг эсэргүүцэж гарж ирсэн ардчилагчид түүхэн үүргээ биелүүлж чадсангүй. ихийг амлах ирээдүйг харж байсан монголчууд одоо хямрал, дампуурлыг олж харж байна. төмөр замын удаашрал, нүүрсний алтан үеийг ашиглаж чадаагүй нь монголын их өр, их дарлал шахан оруулж байна.
2014-08-18
sonin1:
энэ нийтлэл манай сэтгүүлчдийн бичдэг ,,нийтлэлтэй,, ижил төстэй зүйл биш байна. орос, хятадын бодлогын мөн чанарыг маш цар хүрээтэй харуулж чаджээ. албан ёсны индэр дээр хэзээ ч хэлэхгүй бодит бодлогыг уудлан харуулсан байна.
2014-08-18
dorjoo:
eh surwalj, link ene ter bhku yu bichig vseg meddeggvi hvnd vlger zohioj yarij ogch bgam shig
2014-08-18
зочин:
юун тэнэг юм орчуулж тавиад бнаа. уншиж дуусгасан ч гүй.
2014-08-18
sanaa zovov:
bidnii hoorondoo muudaltsaj hereldej zodoldoj, gedsendee huluu jiilcej baigaag, uhaan muutai udrdagchidiin uil ajillagaag haraad ineej suudag biz dee. mongolchuud gej chinggisees hoich negdej chaddaggui yasan ch archaagui humuus ium, bid nar. busdiin idej togloom bolj duusah ni
2014-08-18
bagi:
hyatadaas mungu avna geed devhtseed baihii, daraa ni hooloigoo boomiluulj uhne sh tee, terni orond yaduugaaraa baisan ni deer, hujaagiin mungiig avah eseheer ard tumnii sanal asuulga yavuulah heregtei.
2014-08-18
sanaa zovov:
manai mongoliin turd ene zergiin bodlogiig uridchilj harj dugnej, yamar arga hemjee avahaa tuluvchih tolgoitoi hun alga. zugeer l uursdiiguu surtalchilsan bertegchin humuus tedgeeriin hamaatan sadanguud turuur gadaad bodlogoor togloj bn chuu dee. bid hudlaa tseejee deldeed yahav. oros hyatad 2 manai huvi zayag chireenii araas chiidchih chadaltai huchirheg gurnuud. haa baisan usa ireed manid tuslana gej hudlaa, tednii huvid bid chatariin huu. khurchuudteigee ih uhaalag bolgoomjtoi alsiin haraatai bodlogo barij haritsah heregtei baih chuu
2014-08-18
codo:
бодит байдал яг л ийм шуу
2014-08-18
санал:
оросын хэвлэлүүдээр орос монгол визгүй болно гээд байна. энэ талаар яагаад ил ярихгүй байна? хөдөөнийхөн их эсэргүүцэж байх шиг, хамаг загасыг дуусгана л гээд байна
2014-08-18
*dom:
saixan xutsaj bna daa, mujaa nar
2014-08-18
surprise:
avah geehiin alsiig harsan saruul uhaanaar mongol handah bizdee. sanaand oromgui tuseliin tuslamj , surpisetei ireh yum baina.
2014-08-18
irgen:
odoo l jinhene diplomat bodlogo gej ui baidgiig l haray daa. ediin zasgiin ahsigaas iluu uls toriin ashig sonirhol n chuhal daa.
2014-08-18
olloo:
2 - laa mongolyn daisan gej unen l bgaa biz dee. . . tegtel zarim negen nuhduud hair zarlaad, ulaan tseejeeree hamgaalaad uheh ni ee. . . buur bgaad hairyn shuleg ch bichij bh shig. . . .
2014-08-18
mongol hun:
bidnii songolt hujaa bish shuu
2014-08-18
nnnn:
baabar yostoi hooloigoo hattalaa orilson doo iim bolno shuu gej. huurhiig irliiz hurliizaar ni duudaad l duussan daa. baruuniihniig huuj gargasan ganbaatar, bat-erdene avarga terguutei nuhud odoo yu geh bol. iim baidald orohod bid uursduu buruutai.
2014-08-18
zochin:
bitgii huts....
2014-08-18
news:
wwww.24news.mn
2014-08-18
24news:
www.24news.mn
2014-08-18
mongol:
uneheer unen bichjee.
2014-08-18
монгол:
яг үнэн юм бичжээ америк америк гээд 24 жил далдаганалаа хожсон хөгжсөн юм юу ч алга ер нь хаа хамаагүй тэр европын орнууд бидэнд ямар хамаа байнаа түүнийхээ оронд 2 хөрштэйгээ эвтэйхэн шиг байгаад хөжвөл бидэнд л өлзийтэй хайран хөгжлийн 24 жил энэ бол амар их хугацаа шүү өмнөд солонгос 20 хон жилийн дотор ямар болсон харин манайх эсрэгээрээ авилгачин хулгайч төр засагтай болсон манайх энэ парламентийн засаглалаа болих хэрэгтэй энэ л хөгжлийг баллаад хойш татаад байна ерөнхийлөгчийн засаглалтай болж хатуухан гараар үзэх хэрэгтэй монголчуудад ташуур хэрэгтэй байна
2014-08-18
mglhuu:
bid uvur mongol buriad ahan duus gazar nutgaa erguulen avah gej temuulj baigaag ted udahgui oilgoh tsag irne ee
2014-08-18
bas unen:
s.bayar erunhii said baiihdaa orosiin udirdagchdiig, ter tusmaa putiniig ulaan tsaim huursan tuhai orosiin uls turiin hureend yarigddag yum. uund horsoj ushirsun putin mongoliig hyatdad zoriud hayaj ugch bn. uls tur medehgui bat-uul gej hun hooson hiirhej hyatadiig uduj hatgasaar baigaad unuudur hyatadiin durguig hurgej uls ornoo hyatadad uguush bolgon hayaj ard tumendee gai chirch bn. tiim bish gej uu???
2014-08-18
mgl.:
hyatadiin dald sanaa odoo bur il tod bolj bna daa. mongol hun bur uhaantai, seremjtei baih heregtei shuu. mongol uls uurd orshih boltugai
2014-08-18
unen:
mongol hugjihgui baigaa ni harin unen shuu. unuugiin baij baigaag hugjil, bas ireeduitei hugjil gej heleh arga alga. tyt bol manai uls turiin bodlogiin aldaa. unuudur bat-uul nar shig hooson uls turiin hiirhegchid mongold sain yum avchrahgui. odoo ter metiig uls turuus zailuulah tsag bolson. bid odoo munhiin hurshuudteigee yaaj haritsahaa sain bodoh, uhaantai baih heregtei. etssiin etsest bid oros hurshuu barimjaa bolgoj uldehiig l bodoh heregtei.ene ni bidend arai ulziitei baih bolno.uls tur, gadaad hariltsaa, olon ulsiin hariltsaa gedegt oilgolt, tusuulul, medleg baihgui bat-uul metiin sarmagchinguudiig uls turd oroltsuulj, uuruu medehgui yumaa chalchij mongoliin ard tumniig horlohiig ni zogsooyo!!!!
2014-08-18
mgl chuud:
china mongol 2 neg ger bulees garaltai gen uu yu geed hutsaad bn aa ed nar
2014-08-18
unen:
ene bol estoi unen qm bichsen bna! yavj yavj orosuud l bidend tyshig bolno! hyatadiig dagval udahgyi mohno!!! eldegdorj ergyy bish l bol eniig medeh l estoi doo
2014-08-18
mongol:
2 huruunii zavsar erhii huruu
2014-08-18
vnend:
2 horshoo tushij hogj gej bna gej oilgogdood baigaa yum uu. nadad bol hyatadiin mongon temdegtiig guilgeendee oryulj hyatadiin zaasan strategeer hotolbor tosol heregjuulj negdeh beltgelee hii gej bna gej oilgogdood bna.
2014-08-18
ailchlal hiih tsag ve zuv vv:
ene bol tsever erh barigchdiin buruu. manai erh barigchid het ilen dalangui guilanch baisanaas hyataduud manai ulsiin gadaad hariltsaanii nohtsol baidliig sul doroi veiig amdaj bna. herev hyataduud mgl bolon japan anu evropiin holboo zereg gadaad hariltsaa yamar ovshind baigaag mederch chadaagvi baisan bol ingej shuud haldaj chadahgui.uls oron bvr gadaad hariltsaanii ayulgui nohtsol baidlaa hamgaalj todorhoi hemjeend nuutslagdmal baij hajuu horshvvddeesee zaigaa barih estoi baital elbegdorj tergvvtei erh barigchid ter nohtsol baidliig baihgui bolgoj het zadgai baisnaas hyataduud mgliig iim tovshind unelj baina. chono boroonoor gedeg shig orosuud ukrainii asuudlaar zavgui baigaa bolon busad gadaad gurnuudiin mgld handah handlaga sul baigaa ueiig dalimduulj baina. iim ued zaaval ailchlal hiih *rdlagayai yum uu????????
2014-08-18
үнэн:
гашуун боловч жинхэнэ бодит үнэнийг бичжээ,бид америк,япон,европ гэж 20 жил далдаганалаа,юу ч хожсонгүй,харин өнөөдөр монголчуудад улс орноо өөд татах боломж бүрдээд байна,бид 2 хөршөө түшиж хөгжих нь маш зөв,
2014-08-18
smile:
xuatadyydiin omhii vgend barits aldana gej yu baisiin. ertontsiin buzar bvhniig shingeesen vndesten bol hyatad. hogiin urgamal.
2014-08-18
дуугай:
бүү тоо, тэгж л байг. бас нетээр элдэв балай юм бичиж бие биеэ муулахаа больцгоо!
2014-08-18
lliu:
mongol ahan duu naraa bid chine negel ugsaanii humuus.orosuud bol hari humuus.bid mongolchuuddaa hairtai buzaad ir bid orshoono
2014-08-17
baba:
ingeed baihaar l durgui hureh um. gertee ergej irne ch geh shig. hezee mongol china 2 neg uls bolj tolgoj baisan um bol doo. harin manai colony baisan tuuh bol bgaa l bh.
2014-08-17
mongol zaluu:
ter dargiig in urihgyu baival yamar ve... mcs iin odjargal beijingd hurimand oroltsood yavj bsan bodvol hamaatan in baisan bailgyi dee
2014-08-17
mongol:
ene zugeer l uduun hatgalga bna.bid tedenteigeer ch bas tegenguigeer ch amidarch chadna. uuriin ulsiin unu munkhiin erh ashgiig bodoj haritsahad l boloo ene udaa.tuunees orosoos ch hyatadaas ch mungu avsangui gej odoogiin avilgach archaagui darga naraa aliig ni ch muulahgui buruutgahguigee bid medne. tentsveriig ni olson gants neg tom tusul heregjuulehee l bod.tuunees tugs um hiih gej buh talaar aldaa gargaj bolohgui.udahgui uvur mongoloo butsaaj avna gedgee eniig bicheed bgaa hujaad helchihie. orosuud ch bas buriad tuva halimaguudiig mini uguh bailguii.
2014-08-17
hard:
орос монголыг гэрт нь буцаах замыг нээж өгөхийг хятадад зөвшөөрөх болно. bitgii hutsaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
2014-08-17
mkjh:
gashuunch gesen unen ug baindaa manai tomchuudiin uhaan,bidnii zajaa medej dee
2014-08-17
унэн бна:
женко хэлээд байсан унэн л болж таарлаа. мсs гэдэг хятадын терийн дэмжлэгтэй компани бодлогыг нь явуулж егч бна даа
2014-08-17
dembee:
ene bol zygeer l neg buyu neg heseg hyataduudiin l bodol shyy dee. bitgii hyndeer tusgaj av. bid chin negdsen yndestnii baiguulagiin byren erht gishyyn oron shyydee. delhii niit harj sonsoj baigaa
2014-08-17
ganbaa:
estoi buu xuts ter munguu avaad tonil bid yaj iigeed oros hujaagui bolno. estoi soloirch bna daa
2014-08-17
orki:
yag unen um bichsen ba.
2014-08-17