Улаанбаатарт 28 хэм дулаан
Өнөөдөр ихэнх нутгаар халахыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.
h
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 22-27 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
u
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секунддэд 5-10 метр. Өдөртөө 27-29 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ