Эд, эдлэл олдоно
Аргын тооллын 2014.8.18, Даваа гариг, билгийн тооллын 23, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 06.00 цагт мандаж, 20.00 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
х
Эл өдөр элдэв үйлд хянамгай хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ