Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

ГХЯ-ны хурлын танхимд

Улаанбаатарт болох Зүүн хойд Азийн Хотын дарга нарын “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” форум Гадаад харилцааны яамны хурлын танхимд  эхэлнэ.

р

БЗД-ийн 24 дүгээр хороонд

11.00 цагт “Гэр цэцэрлэг”-ийн нээлт болно. Нээлтэд НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа, НИТХ, БЗД-ээс холбогдох албаны хүмүүс оролцоно. Холбогдох мэдээллийг 88059661

р

MN мэдээллийн төвд

12.00 цагт “Өргүй Монгол” ТББ-аас Монгол Улсын өрийн талаар мэдээлэл хийнэ. Энэ үеэр Засгийн газар, УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргүүлэх болсон талаараа дуулгах юм байна.

х

Төмөр замын вокзалд

14.00 цагт Халхын голын дайнд баатарлаг гавьяа байгуулсан Зөвлөлт холбоот Улсын хошой баатар С.И.Грицевец, Г.Ш.Кравченко нарын хөшөөг Монголын талд хүлээлгэн өгөх, хүлээн авах ёслолтой.

х

Драмын театрын өмнөх талбайд

14.00 цагт Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлт болно.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hunnu:
teneg orosuudyn hushuuguur hot duurlee
2014-08-18