Шинээр 1526 хүүхэд цэцэрлэгт хамрагдана

img

2013-2014 оны хичээлийн жилд Сүхбаатар дүүргийн төрийн өмчийн 26 цэцэрлэгт 1126 хүүхэд шинээр бүртгүүлэх судалгаа гарчээ. Гэхдээ 400 нэмж, нийт 1526 хүүхдийг шинээр авах боломж болжээ. Энэ хичээлийн жилд Дэлхийн банкны хөрөнгөөр VIII хорооны 100 хүүхдийн хүчин чадалтай 42 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 16 дугаар хорооны 100 хүүхдийн хүчин чадалтай 130 дугаар цэцэрлэгийн цэцэрлэгийн барилга, 17, 20 дугаар хороонд тус бүр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтанд орсноор энэ боломж бүрдэж буй аж. Нийслэлийн Боловсролын газрын зөвлөмжийн дагуу цэцэрлэг тус бүр бүртгэл явуулах ажлыг хэсэг байгуулах, элсэлтийн тоог олон нийтэд ил тод зарлан бүртгэлийг явуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.

ө

Харин ерөнхий боловсролын сургуульд энэ  хичээлийн жилд төрийн өмчийн 15 сургуулийн нэгдүгээр ангид 1615, хамран бус тойргийн төрийн бус өмчийн 24 сургуульд 919 сурагч шинээр элсэхээр бүртгүүлжээ.

ө

Тус дүүргийн сургууль, цэцэрлэгийн засварын хувьд төрийн өмчийн 27 цэцэрлэг 64.5 хувь, төрийн өмчийн 22 сургууль 82 хувийн гүйцэтгэлтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ