Газар чөлөөлөлт бүтээн байгуулалтыг гацаажээ

img

“Дэд бүтэц” төслийн хүрээнд энэ онд МҮОНРТ орчмын хорооллын 6 хэсгийн 6 ширхэг ус, дулаан дамжуулах төвийн барилгын зураг төсөл, барилга угсралтын ажлыг хийхээр болсон. Уг ажлыг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан ч иргэд газраа чөлөөлөхгүй байгаагаас инженерийн шугам сүлжээний ажил зогсоод байгаа аж. Тиймээс гүйцэтгэгчдийн зүгээс Газрын тухай хуулинд заасны дагуу тухайн газруудыг чөлөөлж, төслийг хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангаж өгөх талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүсэлт гаргаад байна.

а

Тус хороолол нь Баянгол дүүргийн XI хороо, Чингэлтэй дүүргийн VII, VIII хорооны нийт 35 га газрыг хамарч байгаа аж. НИХТ-ын баталсан хэсэгчилсэн ерөхий төлөвлөгөөний дагуу 4200 айлын орон сууц баригдаж, 17700 хүн амтай болохоор тооцоолсон бөгөөд 4250 сурагчтай сургууль, 1060 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 620 хүн үзэх өрхийн эмнэлэг, 850 ажлын байр бүхий оффисын барилга, 1600 орчим хүн ажиллах соёл ахуй үйлчилгээний барилга, байгууламжууд баригдах юм байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цээгий :
газар чөлөөлөлт бүтээн байгуулалтыг гацаагаад байгаа хэрэг биш л дээ, хамгийн гол нь иргэдийнхээ аж байдлыг 1т тависан тэдний нийгмийн хамгааллыг хангасан, бүүр тэр олон улсын стандарт энэ тэрийг барьж бэлэн мөнгөний эрсдэл энэ тэр асуудал тооцож хөтөлбөр хэрэгжүүлэхээ байх гэхэд ядахдаа нөхөн олговрыг нь сайн өгөөд, газраа зориулалтын дагуу олон жил ашигласан гэдэг тал дээр нь бас илүү урамшуулал тооцох механизмыг нь бий болгоод өгчихвөл аль аль талдаа ажил хурдацтай явна байх л даа, ядаж л олон жил өмчилж эзэмшсэн эрэмбээр нь нөхөн олговрын урамшуулал тооцдог болчихвол далд зах зээл, газрын наймаачид ч багасна, ихэвчлэн боломжтой хүмүүс л газрыг нь урьдчилж худалдаж аваад үнийг нь өсгөөд сууж байна ш дээ, яг ядуу амьдралын боломж тааруу иргэд бол шууд л газраа чөлөөлж байгаа байх
2014-08-19
zochin:
hoinoos ireed hotminiih gegcheer hodoonoos irsen ailuud hotiin hogjild saad uchiruulj jalga dovnii uzlee gargadagaa bolimoor yum.hutag orongoo ezgui hayj irchiheed oros hytad 2 ezleh ni gej orilood nutgiin zovlol ni ulaanbaatart hurim nair hiigeed ,urlag uransaihan ni nutag mini gej gingeneed ,tegeed odoo hotod honzongoo gargaad end tendgui ylgadasaar bulaad ymbii ha* zoogood baidag ni hunii erh yum baihdaa. tor zasag nierhgui genee.kkk hodooniihon aguu yumaa.
2014-08-19
хуульч:
газрын хуулиараа явбал эхлээд тохиролцоно. тохиролцооны дагуу засгийн газрын шийдвэр гарна. тэгээд 1 жилийн дараа чөлөөлнө. тохиролцохгүй бол шүүхээр явна. энэ шат дамжлагаар явсан жишээ бий бил үү? тийм тул хувийн өмчийг хүчээр авч болохгүй
2014-08-18
өарол:
иймэрхүү социаликмын үеийн нэг загварын нийтийн зориулалтай орон сууцны хороолол барихаа одоо болимоор юм аа, ямар бид хятад шиг тэрбум биш, солонгос синга шиг алгын чинээ газартай биш, арай өөрөөр хувь хүний амьдрал нь тохь тухтай байх хувийн харш бүхий хороолол тэгэхдээ нэг загварын биш барьж байгуулбал яасан юм бэ, уг нь бат үүлийг анх ярьж эхлэхэд тэгж ойлгож байсан юм гэтэл одоо нөгөө л нийтийн орон сууцуудаа яриад эхэллээ, энэ уб чинь өөрийн гэсэн загвар зохицолтой хэв загвартай байж болдоггүй юм уу. нэг л их богино хугацаанд бөөн нийтийн сууц барьж орон сууцжуулах коммунист маягийн аргаар ажиллаад байх юм. өөрөөр сэтгээч ээ
2014-08-18
suganuud:
irgeded gazrig arai irt umchluulsiin hudlaa songuulin shou hiij gazrig umchluulsenees buh l buteen baiguulatin ajluud hoish tawigdaj bn, hot oorsdoo gazar songoj ym barih erhgvi bolchihson end neg ym barina buteen baiguullalt hiihe geheer l huni ner der bdag.
2014-08-18
wahaha:
gazar chuluulul gj ta nar uursduu l sain guiged irgeded oilguulah heregtrei shdee
2014-08-18