Ардчилсан залуучуудын холбооныхон "Ах" нартаа ханджээ
Монголын Ардчилсан залуучуудын холбооноос төрийн өндөрлөгүүдэд хандан уриалга хүргүүлжээ. Тус уриалгад "Хөл нүцгэн явахдаа амь нэгтээ явсан ах нар маань чадалтай болохын цагт улс үндэстний өмнө тулгамдсан амин чухал шийдэлд сэтгэл чилээхийн оронд өвөр зуураа толхилцон эвдрэлцэж буйг залуус бид хатуу буруушааж байна. Ард түмний олонхын саналаар сонгогдон төр барьж, улсаа удирдаж байгаа Та бүхэн ард олныхоо хүсэн хүлээсэн ажлыг хийж, залуу үедээ үлгэр дууриал үзүүлэхийн оронд нам доторх хувь хүмүүсийн ялих шалихгүй зөрчлөө буруу суртал болгож, залуус бидний хийж бүтээх, урагш тэмүүлэх итгэлийг мохоох үйл хийж буйг эрс эсэргүүцэж байна" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ