
Хар тамхины хэргээр ял эдэлж буй Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шүүхэд өгчээ. Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр “Монгол Улсын иргэнд 18 насанд хүрээд эрх зүйн бүрэн чадамж үүсдэг. Эрх зүйн бүрэн чадамж нь үүсээд, ганцхан жил болж байгаа тэр учир мэдэхгүй охиныг Баасанхүү хар тамхичин, янхан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан. Шүүхээр орж, гэм буруутай нь тогтоогдоогүй байтал зураг хөрөгтэй нь энэ охин бол хар тамхичин, “янхан” гээд зарлачихсан. Мэдээллийн эх үүсвэр нь Баасанхүүгээс гаралтай" хэмээн ярьж, түүнээс 10 сая төгрөг нэхэмжлэх боломжтойг ч дуулгаж байсан.
ө
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хууль зэрэг хэд хэдэн хууль тогтоомж зөрчиж, хүний нэр төрд халдсан хэмээн буруутгаж, шүүхэд өгсөн байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ