Б.Гантулга: I-V ангийн сурах бичиг 100 хувь шинэчлэгдсэн
Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ үеэр сурагчдын хичээлийн хэрэглэл, сурах бичгийг худалдан авах зэрэг асуудал эцэг эхчүүдэд тулгардаг. Үүнтэй зэрэгцэн энэ хичээлийн жилд I-XII ангийн сурах бичгүүд шинэчлэгдсэн гэх мэдээлэл гарч байна. Үүнтэй холбоотой мэдээллийг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсрол, Бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас авлаа.
k
-Энэ хичээлийн жилд ЕБС-ийн бүх ангийн сурах бичиг шинэчлэгдсэн гэх мэдээлэл байна. Хэддүгээр ангийн сурах бичгүүд шинэчлэгдсэн юм бэ.
-2014-2015 оны хичээлийн жилд Бага боловсролын шинэчлэлийн хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хөтөлбөрийн туршилтын үйл ажиллагаа өнгөрсөн жил 40 түшиц сургууль дээр амжилттай болсноор уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд сурах бичгийн шинэчлэлийн баг ажиллаж I-V ангийн сурах бичгийг 100 хувь шинэчилсэн. I-V ангийн 33 нэр төрлийн ангийн сурах бичиг хэвлэлтэд орж, нийт 1.620.000 ширхэг хэвлэгдэж гарсан. Сурах бичгийн түгээлтийн ажил энэ сарын 15-нд эхэлсэн. Аймаг, нийслэлийн Боловсролын газруудаар дамжуулан сургуулиудад түгээж байна. Мөн дээр сурах хичээл бүр багшийн номтой болж байгаа. 38 нэрийн багшийн ном хэвлэгдсэн. Тухайлбал, биеийн тамирын багш ч гэсэн номтой болж байгаа юм. Бага насны хүүхэдтэй хэрхэн харилцах, хичээл, сургалтыг яаж зохион байгуулах, хүүхдийг хичээлд идэвхтэй оролцуулах вэ гэсэн зааварчилгатайгаар багшийн номын гаргасан.
k
-Шинэ сурах бичгүүдийн өмнөх сурах бичгээс ялгарах онцлог. Агуулга, чанарт ямар өөрчлөлт гарав.
-Шинэ сурах бичгийн агуулга, аргазүй өмнөх сурах бичгүүдээс өөрчлөгдсөн. Өмнөх сурах сурах бичигт хэтэрхий хүүхдэд зааварчилсан дүрэм, томъёолсон, тулгасан хэлбэртэй байсан. Энэ удаад болохоор хичээлийг ямар аргаар хүүхдэд сургаж сонирхолтой болгохыг, хүүхдүүдийг уриалсан, хамтарч хийх бүтээе гэсэн агуулгатайгаар, товч бөгөөд тодорхой сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулъя гэсэн арга зүйтэйгээр хийсэн.
k
-Бусад ангийн сурах бичиг шинэчлэгдсэн үү?
-VII, XII ангийн шинэ болон нөхөн хангалтаар нийлүүлэх 60 нэр төрлийн сурах бичгийг хэвлэлтэд оруулж, түгээсэн. Нийт 534.060 ширхэг сурах бичиг, 27 нэр төрлийн 47.600 ширхэг багшийн номыг хүргүүлсэн. Мөн бага ангийн багшийн номыг 7240 ширхэгийг хэвлүүлээд түгээчихсэн байгаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын монгол хэл-3, математик-2 сурах бичиг тус бүр 300 ширхэгийг, Эх хэл-2 сурах бичгийг 1350 ширхэгийг хэвлэж дуусгаад аймаг нийслэлүүдэд түгээсэн.
h
Сурах бичгийг нэмэгдсэн үнээр авахгүй байх боломж бүрдсэн
l
-Сурах бичгүүдийн худалдааны асуудалд ямар нэгэн зохицуулалт хийж өгсөн үү. Үнийг нэмэх, шаглаж зарах гэх мэт асуудал гардаг шүү дээ.
-Дунд, ахлах ангийн сурах бичгүүдийн үнэ янз бүр байдаг. Үнэ хөөрөгдөх шаглах, өөр борлуулалтын цэгүүдээр зарагдах зэргээр хүндрэл үүсдэг. Үүнтэй холбоотойгоор БШУ-ны сайдын Зөвшөөрөл олгох жагсаалт батлах тухай А-229 тоот тушаалын хэрэгжилтийг хангахаар 2014-2015 оны хичэлийн жилд ЕБС-ийн дунд ахлах ангиудад хэрэглэгдэх сурах бичгийг зах зээлд худалдан борлуулах компаниудтай гэрээ байгуулсан байгаа. Гэрээний дагуу компаниуд сурах бичгийг улсын хэмжээнд зах зээлд худалдах номын дэлгүүр, борлуулалтын цэгийн хаяг, утасны дугаар, сурах бичгүүдийг худалдаалах үнийг дэлгэрэнгүй бичсэн мэдээллийн хуудас гаргасан байгаа. Ингэснээр хэрэглэгчид сурах бичиг нэмэгдсэн үнээр худалдан авах, олдохгүй байх зэрэг хүндрэл үүсэхгүй. Тухайн газартай шууд холбогдоод борлуултын цэгээс нь очоод авчихна гэсэн үг. Сурах бичгийн дундаж үнэ 2880 төгрөг байна.
k
-Бага ангийн сурагчид сурах бичгээ үнэгүй авна биз дээ.
-Тиймээ. 2009 оны Засгийн газрын 28 дугаар тэмдэглэлийн дагуу буюу “бага ангийн сурах бичгийг 100 хувь, дунд ахлах ангийн сурах бичгүүдийн 40 хувийг сургуулийн номын сангуудааар хүргэнэ” гэдгээр ажлыг зохион байгуулж байгаа. Хувийн, улсын аль ч сургуулийн бага ангийн сурагчид үнэгүй сурах бичгээр хангагдана.
l
-Сурах бичгийн стандартын хувьд.
-Олон улсын стандартын дагуу хийгдсэн.
k
-ЕБС-ийн сурах бичгүүд утга агуулгын алдаатай, хүүхдийн нас сэтгэхүйд тохирохгүй зэрэг шүүмжлэлд өртөж байна.
-Янз бүрийн номын сан, номын худалдааны газраар худалдаалагдаж байсан хүүхдийн уран зохиолын зарим бүтээлд ийм асуудал үүсч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөндөгдөж байсан. Бид үүнийг анхааралдаа авсан. ССАЖЯ-тай хамтарч хүүхдийн зохиолын бүтээлүүдийн асуудалд анхаарах. “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн хүрээнд хүүхлийн зохиолч нарын дунд уралдаан зохион байгуулах зэрэг ажил явуулсан. Харин сурах бичгүүдийн хувьд ийм асуудал үүсэхгүй байх гэж бодож байна. Бүгд мэргэжлийн байгуулага, хүмүүсийн хяналтаар баталгаажсан, тухайн үзэж, судлах насны хүүхдийн төлөөлөл буюу түшиц 40 сургуулийн сурагчдын хичээлд хэрэглэгдэж, тэд уншиж, судалсан байгаа.
l
-Дараагийн хичээлийн жилд сурах бичгүүд мөн шинэчлэгдэх байх.
-Манайд нэг сурах бичгийг дээд тал нь дөрвөн жил ашиглаж байгаа. Олон улсын жишгээр бол нэг жил хэрэглэх ёстой байдаг ч манайх эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалаад тухайн сурах бичгийг үргэлжлүүлэн хэрэглэж байна. Энэ жилийн шинэчилсэн сурах бичгийн баг эрдэмтэн, доктор, бага ангийн багш нар, боловсролын хүрээлэнгийн мэргэжилтэн гээд 105 хүний бүрэлдэхүүнтэйгээр нэлээн сайн ажилласан. Цаг өнгөрөх тусам тухайн цаг үетэй уялдуулж, шинэчлэгдэх, өөрчлөгдөх зүйл гарна. Гэхдээ жил бүр биш. Бид энэ жил бага боловсролын шинэчлэлийг бүрэн эхлүүлж байна. Ирэх жилээс суурь бүрэн дунд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн туршилт эхэлнэ. Мөн 40 түшиц сургууль дээрээ туршилтын үйл ажиллагаа хийнэ. 2015-2016 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг зохион байгуулах бэлтгэл ажилд ороод байна.
k
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ