Монголд тулгуур эрхтний бэрхшээлтэй 18 мянган хүн бий
“Тэргэнцэрийн зөв хэрэглээ” сэдэвт сургалт маргааш Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд болно. Сургалтаар сургагч багш нарт тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулсан туслах хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түгээх, тэргэнцэртэй иргэдийг зөв байрлуулж суулгах, хэрэглэх, арчлах, тэдэнд давхар бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээллийг хүргэх аж. 16 аймгийн “Тэгш дүүрэн” хороодын зохицуулагч, хөдөлгөөн засалч нар сургалтад хамрагдах бөгөөд энэ сарын 21 хүртэл үргэлжлэх юм байна.
ө
Үндэсний статистикийн хорооны 2013 оны судалгаагаар Монгол Улсад 96325 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгийг 18351 буюу 19 хувь нь тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ