59 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ

img

Энэ хичээлийн жилд 2008 оны нэгдүгээр сарын 1-ээс 2009 оны нэгдүгээр сарын нэгэн хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн орно. Энэ жил нийт 59.500 хүүхэд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэнэ гэсэн судалгаа бий аж.

х

БШУЯ-наас тэдэнд зориулан 67 төрлийн 360 мянга гаруй сурах бичгийг шинээр бүтээсэн ба орон даяар түгээлт нь хийгдэж байгаа аж. Сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн гэж албаны хүн ярьсан. Өнгөрсөн жил нэгдүгээр ангид 56 мянган хүүхэд элсэж байжээ. Энэ тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа гэнэ.

о

Бага ангийн сурагчид Засгийн газрын 28 дугаар тэмдэглэлийн дагуу бүх хичээлийн сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан 100 хувь үнэгүй хэрэглэнэ.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ