
Эдийн засгийн хөгжлийн яам, Азийн хөгжлийн банк хамтран “Эрүүл мэндийн салбар дахь төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт семинарыг зохион байгуулжээ. Семинараар Монгол Улсын Төр-хувийн хэвшлийн түншлэлийн ерөнхий ойлголт, өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин болон эрүүл мэндийн салбар дахь төр хувийн хэвшлийн түншлэлийн хэрэгцээ, шаардлага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үнэ тарифын асуудал, санхүүжилт, эрүүл мэндийн салбар дахь хувийн хэвшлийн хөгжлийн хэтийн төлөв болон өнөөгийн байдлын талаар хэлэлцсэн байна.
ө
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын 6-ны өдөр шинэчлэн баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д нийт 51 төсөл орсон бөгөөд салбараар нь авч үзвэл дэд бүтэц, автозам, хоолойн тээвэр, нисэх буудал, эрчим хүч, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол болон спорт, соёл, аялал жуулчлалын салбарт хамаарч буй юм. Үүнээс эрүүл мэндийн салбарт “Бөөрний гемодиализын үйлчилгээ үзүүлэх” төсөл багтсан бөгөөд эл ажил нь концессын худалдан авах, өмчлөх, ашиглах төрлөөр хэрэгжих аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ