Улаанбаатарт 27 хэм дулаан

img

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, говь талын нутгаар бүгчим халуун байхыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.

х

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 хэм, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

х

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 26-28 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 15 хэм дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ