Өнөөдөр болох үйл явдлын тойм

Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн хурлын танхимд
09:00 цагт "Тэргэнцэрийн зөв хэрэглээ" сэдэвт сургалт эхэлнэ. Нийслэлийн 9 дүүрэг болон 16 аймгийн төлөөлөл бүхий оролцогчид тус сургалтад хамрагдах юм байна. Утас: 99072517
р
Нэгдүгээр сургуулийн хичээлийн байранд
09:00 цагт Нийслэл, орон нутгийн бүх ЕБС-ийн захирлуудад зориулсан Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт эхэлнэ. Утас: 91913865
х
ШӨХТГ-т
11:00 цагт Моносын эмийн сангуудад авсан арга хэмжээний талаар хэвлэлийн бага хуралтай. 91021020
р
ЭХЭМҮТ-ийн Захиргааны байранд
11:00 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захиргааны байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Утас: 9195-9585
р
Үндэсний мэдээллийн төвд
11:10 цагт Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл ТББ-аас Кожеговь компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын загийг сүйтгээд зогсохгүй Сүхбаатар аймгийн иргэдийн ундны усыг ширгээж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
р
UB паласын урд талбайд
11:40 цагт БГД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход дэмжлэг үзүүлж хоёр автомашин, есөн мотоцикль, 50 ширхэг гар станцийг цагдаагийн хоёр хэлтэст хүлээлгэж өгөх арга хэмжээ болно. Утас: 94949238
р
MН мэдээллийн төвд
11.00 цагт БНХАУ-ын дарга Си Зиньпин ирэхтэй холбогдуулан “Хятадын цайны ёс” соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулагч Монголын Энхтайван найрамдлын байгууллага, Хятадын соёлыг дэлгэрүүлэх нийгэмлэг, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт Засгийн газрын “Эзэн-100” хөтөлбөрийн талаарх судалгааны дүнг “Стратеги” академиас танилцуулна.
12.00 цагт Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар УИХ-д шаардлага хүргүүлэх болсноо “100 хувь цэцэрлэг хөдөлгөөн” ТББ-аас мэдээлэл хийнэ.
12.30 цагт Монголын урчуудын эвлэл, Өвөрмонголын “Эхзуу” олон улсын зураачдын холбоо хамтран зохион байгуулах “Монгол морь” сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэнгийн талаар сонирхоорой.
о
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ