Улаанбаатар-Бээжин ах дүү хотын харилцаа тогтоолоо

img

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотноо анх удаа болж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд БНХАУ-ын Бээжин,Тяньжин, Шэньян, Хөх хот, Хайлаар хотын орлогч дарга тэрүүтэй 20 гаруй төлөөлөгч оролцож байна. Форумын хүрээнд Улаанбаанбаатар- Бээжин хотууд ах дүү хотын харилцаа тогтоож, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, БНХАУ-ын Бээжин хотын орлогч дарга Ноён Чэнь Ган гарын үсэн зурсан юм. Хоёр хот нь хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлж, тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг талууд онцолсон. Үүний эхлэл болж, нийслэлийн Засаг даргын санаачилгаар энэ оны 9 дүгээр сард Бээжин хотод Монголын үйлдвэрүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалах үзэсгэлэн худалдааг Хотын захиргаа зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хоттой ах дүү, найрамдал харилцаатай ажилладаг юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bodmoor yum:
ah dvv hot gej yadgiin be 40 hottoi ah dvv bolood yasiin dandaa dvv ni boldog bolj taaraad bnaada. ah gar sarvaihgvi bolhoor bahi baidagtaa baij l baidag .herev ah ni bol avna gesnee avaad hiine gesnee hiigeed shan baihgvi yu.gudamjaa neg mor hiij boldoggvi jil bolgon nodnin hiisenee daraa jil hiideg bas sonin shvv. ajil hiij bgaa ni chadahgvi bna uu hiilgej bgaa ni chadahgvi bna uu.tuuz haichillagch naraa haichilah gej bodhoosoo umno bodmoor yum ih l bainadaa.
2014-08-19