
Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүний эрхийн үндэсний комисс, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Япон улсын Хүүхдийн эрхийн Конвенцийн институц хамтран “Зүүн Азийн хүүхдийн эрхийн III чуулга уулзалт”-ыг энэ сарын 23-24-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Тус чуулга уулзалтаар хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянахад төрийн болон ТББ-ын үүрэг оролцоо, хүүхдэд хүрэх хэвлэл мэдээллийн аюулгүй байдал, боловсролын хөтөлбөр, онцгой байдлын үед хүүхдүүдэд үзүүлэх дэмжлэг зэрэг хүүхдийн хөгжих, хамгаалуулах эрхийн асуудлыг хэлэлцэнэ. Чуулганд Зүүн Азийн орнуудаас 50 гаруй зочид, төлөөлөгчид оролцож, Япон, Солонгос, Энэтхэг, Камбож, Индонез, Монгол зэрэг улс орны жишээн дээр илтгэл тавьж, туршлагаа солилцох юм байна.
а
Мөн чуулга уулзалтаар “Азийн хүүхдийн эрхийн Форум 2014” тунхаг бичгийг батлан, дараагийн чуулга уулзалт зохион байгуулах улс орныг товлох юм. Тус чуулга уулзалт 2009 онд БНСУ-д, 2014 оны нэгдүгээр сард Япон улсад зохион байгуулагдахад Монгол Улсын төлөөлөгчид оролцож байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ