ИХШХЕГ-ын албан хаагчид эргүүл хийж эхэлжээ

img

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчид нийслэлийн нутаг дэвсгэрт гадаадын иргэн, жуулчид ихээр төвлөрдөг олон нийтийн газруудаар явж эргүүлийн үүрэг гүйцэтгэж эхэлжээ. Тус байгууллагын албан хаагчид манай улсыг зорих жуулчид, ажилллах хүч, мэргэжилтэн, суралцагчдын тоо  нэмэгддэг энэ үед дэлхийн  жишигт нийцсэн эргүүлийн үйлчилгээг /Immigration patrol/ газар дээр нь үзүүлж эхэлсэн нь энэ. Эргүүлүүд гадаадын иргэдийн бичиг баримтыг шалгаж, хуулийн хэрэгжилтийг хангуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна өөрийн орны иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын сонирхсон асуултад хариулт өгч, санал хүсэлт, гомдол хүлээн авах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cmgh:
zov. odoo l tor ezentei met haragdaj bn.
2014-08-19