ТҮЦ машинаас 20 төрлийн үйлчилгээ авч болно

img

Монгол Улсын хэмжээнд 108 ТҮЦ машин байрлуулаад байна. ТҮЦ машинаас 20 төрлийн үйлчилгээ авах боломжтой. Одоогийн байдлаар  ТҮЦ машинаар 442308 иргэн улсын бүртгэлийн лавлагаа авчээ. Тэдний хамгийн олон нь буюу 221332 иргэн нь иргэний үнэмлэхийн лавлагаа авсан бол төрсний гэрчилгээний лавлагаа 13069, оршин суугаа хаягийн лавлагаа 135601, гэрлэлтийн лавлагаа 17696, гэрлэлт цуцалсан тухай лавлагаа 1669, гэрлэлт бүртгэлтэй эсэх лавлагаа 26053, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа 24164, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй эсэх лавлагаа 509, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй эсэх лавлагаа 338 авсан бол 1877 иргэн иргэний үнэмлэх дахин авах хүсэлтээ илгээсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ