Манай танкчид есдүгээр байрт шалгарчээ

img

“Танкийн биатлон 2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын нийслэл Москва орчмын “Алабино” сургалтын баазад зохион байгуулагдав. Тэмцээнийн тэргүүн байрт ОХУ-ын танкчид шалгарсан бол Армен удаалж, БНХАУ-ын баг гуравдугаар байр эзэлжээ.  “Танкийн биатлон-2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын Инженер техникийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Ганхүүгээр ахлуулсан Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах их сургууль, Зэвсэгт хүчний 011, 016, 327 дугаар ангийн танкчдаас бүрдсэн гурван экипаж анх удаагаа оролцсон билээ. Багийн нийлбэр дүнгээр манай танкчид IX байрт жагссан байна.

о

Энэхүү тэмцээнд Ангол, Армен, Белорусь, Венесуэль, Энэтхэг, Казакстан, Киргизстан, БНХАУ, Кувейт, Монгол, Серб, ОХУ гэх 12 орны 36 багийн тамирчид жолоодох урлаг, буудлага, спортын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж хоёр долоо хоногийн турш өрсөлдсөн юм.

л

Тэмцээний хаалтын ажиллагаанд орон орны батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагууд оролцжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу “дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван экипажаа оролцуулсан Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй монголын төлөөлөгчдөд талархал илэрхийлж, хоёр орны батлан хамгаалах, зэвсэгт хүчний хамтын ажиллагаа нэгэн төрлөөр өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байна” гэдгээ илэрхийлсэн байна.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бббб:
9 биш 34 дүгээр байранд орсон байна лээ
2014-08-19
өөөө:
ан монголыг армигүй болгосон шүү дээ.
2014-08-19
irgen:
suuleesee 3 t orson bna
2014-08-19
зочин:
ээ армен, казахстанаас дор байхдаа яахав дээ, бид юм сурахдаа хурдан хүмүүс шүү дээ, манайхан дадлага сургуулилт сайн хийхгүй байна, армен хоёрт, казахстан дөрөвт ороод байна
2014-08-19