
Хувьсгалчдын гудамж буюу Баянхошууны 1.2 км авто замын засварын ажлын хүрээнд 112-ын буудлаас Жанцан хүртэлх замыг өчигдрөөс хаасан. Уг ажилтай холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо. Нийтийн тээврийн “М:9 Зүүн салаа-Зурагт-Сансар”, “М:25 Баруун салаа-МУБИС-БЗД-ийн 6-р хороо”, “М:25б Баянхошуу-Вокзал-БММЗ” зэрэг чиглэлүүд 112-ын буудал дээр богино эргэлт хийн буцан үндсэн маршрутаар үйлчлгээндээ явна. Харин баруун талаараа “М:9 Зүүн салаа-Зурагт-Сансар”, “М:25 Баруун салаа-МУБИС-БЗД-ийн 6-р хороо” зэрэг чиглэл нь Баянхошууны эцсийн буудлаас эргэлт хийн буцан үндсэн маршрутаар үйлчлгээндээ явах аж. Энэ замыг энэ сарын 25-нд нээнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ