А.Гансүхийн "төмөр нударга"
Зам тээврийн сайд А.Гансүх салбарынхандаа "төмөр нударга"-ыг харамгүй үзүүлдэг нэгэн бололтой. Ил болсон жишээ нь иргэний нисэхийн салбарын инженер Ц.Батад оноосон 100 хоногийн баривчлах ял. Твиттерээр салбараа, салбарын сайдаа шүүмжилж, "дэггүйтсэн" нь Ц.Батыг ялтан болгов. Твиттерийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэмээн үзэж, шүүмжилсэн хүнийг ялтан болгосон анхны тохиолдол байх. Ц.Батын араас А.Гансүх сайдын хараанд өртөөд буй бас нэг хүн нь төмөр замын инженер Л.Даваапил. Мөн л салбараа, салбарын сайдаа шүүмжилсэн "хэргээр" эрүүгийн хэрэгтэн болж, шүүхийн хаалга татсан нэгэн. Анхан шатны шүүхээс Л.Даваапилийг гэм буруугүй хэмээн, хэргийг хэрэгсэхгүй болгосон ч А.Гансүх сайд давж заалдсан л гэнэ. Ингэхээр зам, тээврийн салбарын хоёр ч мэргэжилтэн сайдаа шүүмжилсэн хэрэгтэн болоод байна. Энэ маягаар бол А.Гансүхийн удирдаж буй салбарын талаар дуугарсан бүхэн шүүхийн хаалга татаж, түүний "төмөр нударга"-ын амтыг үзэх бололтой. Уг нь Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн сайн ажиллаж буй салбараар зам, тээврийнхэн нэрлэгдсэн байсан. Салбар нь сайн ажиллаж байлаа ч сайд нь үг даахгүй нялцгай, өс санагч нэгэн бол сайн нэр удаан хадгалагдахгүй л болов уу.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ